Д.Нарангэрэл: Ажиглалтад шинээр 20 хүн орж, нэг хүн гарлаа

2020 оны 6 сарын 32020-06-03
Д.Нарангэрэл: Ажиглалтад шинээр 20 хүн орж, нэг хүн гарлаа

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын талаарх  ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “COVID-19 халдвар дэлхийн 216 улс, оронд бүртгэгдсэн бөгөөд 6 сая 471 мянган хүн өвчилж, 381 мянган хүн өвчний улмаас нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд есөн мянган хүн шинээр халдвар авчээ. 

Манай улсын хувьд коронавирусийн халдвар 185 бүртгэгдсэн. Үүнээс 44 хүн эдгэрч дараагийн шатны эмчилгээнд шилжсэн. ХӨСҮТ-д 141 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 20 хүн ажиглалтад орж, нэг хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн.Одоогоор 1812 хүн тусгаарлах байранд байна" гэсэн юм.

Санал болгох

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Мөн Төв аймагт Хязаалан, Шүдлэн насны хурдан морины өнөөдрийн уралдааны гарааны зурхайд гарах цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Төв аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдэгджээ. 

2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

3 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар төлөвлөсөн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

3 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

4 цагийн өмнө