Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад байх ёстой 11 хүн гэртээ байсангүй

2020 оны 6 сарын 52020-06-05
Б.Ууганбаяр: Гэрийн тусгаарлалтад байх ёстой 11 хүн гэртээ байсангүй

 

Өнөөдөр 12.00 цагт Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр " Өнөөдрийн байдлаар улаанбаатарт 22 байршилд 1309 хүн байна. Орон нутагт 9 байршилд 358 хүн байна. Нийтдээ 1667 хүн тусгаарлах байранд байна.

Өрхийн тусгаарлалтад нийслэлд 807 хүн, орон нутаг 96 нийтдээ 903 хүн байна. Өнөөдөр нэмж 216 хүн гэрийн ажиглалтад шилжинэ. Оюу толгой компаниа Австрали улс руу ажилчдаа хүргэж өгөхөөр МИАТ компаний онгоцыг түрээслэж байгаа. Энэ боломжийг ашиглаад Австрали улсад байгаа иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулна. Зургадугаар сарын 6-ны 02цагт нислэг үйлдэж, зургадугаар сарын 8-ны өглөө эх орондоо ирнэ. Мөн УОК-ийн шуурхай штабаас гэрээр ажиглалтад байгаа хүмүүст  гэнэтийн шалгалт хоёр хоногийн өмнө явуулсан. Энэ шалгалтад 94 хүн хамрагдсан. Шөнийн цагаар хийсэн энэ шалгалтад 11 хүн гэртээ байгаагүй. Эдгээр  хүмүүст хуулийн хүрээнд хариуцлага тооцно" гэв.

 

Өнгөрөгч долоо хоногт УОК-ын байршилд  Шуурхай штабаас энэ сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ авчрахаар болсныг мэдээлж байсан юм.

Тодруулбал, зургаадугаар сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байв. Үүнд:

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн )
  • 6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
  • 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн),
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн),
  • 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
  • 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тус бүр тусгай нислэг үйлдэнэ.

Мөн зургаадугаар сарын 25, 28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна. Түүнчлэн энэ сарын сүүлээр хийх тусгай нислэгийн нэгийг Энэтхэг улс руу хийхээр төлөвлөж байгаа талаар Л.Мөнхтүшиг мэдээлсэн. Чиглэл нь тодорхойгүй нислэгээр тус бүр 250-270 иргэнийг эх оронд нь авчрах юм.

Санал болгох

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Мөн Төв аймагт Хязаалан, Шүдлэн насны хурдан морины өнөөдрийн уралдааны гарааны зурхайд гарах цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Төв аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдэгджээ. 

2 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

2 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар төлөвлөсөн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

2 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

3 цагийн өмнө