Л.Мөнхтүшиг: Транзит нислэг цуцлагдаагүй, ГХЯ-аас нэгдсэн шийдвэрийг удахгүй танилцуулна

2020 оны 6 сарын 52020-06-05
Л.Мөнхтүшиг: Транзит нислэг цуцлагдаагүй, ГХЯ-аас нэгдсэн шийдвэрийг удахгүй танилцуулна

Өнөөдөр 12.00 цагт Улсын онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад манай улсын 11600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн байгаа.

Өнгөрсөн хугацаанд гадаадаас 9060 иргэнээ татан авсан ба агаараас гадна газраар ч татан авч байна. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадаас Монгол иргэдээ татан авах үйл ажиллагааг зогсолтгүй зохион байгуулсаар байна. Төлөвлөгөөний дагуу зарим нислэгийн зөвшөөрөл албан ёсоор гарсан. Мөн бидэнд Австрали улс руу тусгай үүргийн нислэг хийх боломж гарлаа. 

Өмнө нь тус улс руу манай улсын иргэний агаарын тээврийн нислэг огт хийгдэж байгаагүй. Энэхүү нислэгийг зарлахгүйгээр нууцаар хийх гэж байна гэх мэдээлэл гадуур байна. Тийм зүйл байхгүй юм шүү. Австрали улсаас ирэх хүсэлтэй 1176 гаруй хүний өргөдөлийг уламжлал ёсоор  Шуурхай штаб дээр нэрсийг хүлээн авч баталгаажуулж байна. 

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 6-нд нислэг үйлдэнэ. Сиднейгээс даваа гарагт ирэх тус тусгай үүргийн онгоцоор 250-270 гаруй хүн ирнэ. Нислэгийг ашиглаад буцах замдаа онгоцоо Филипин улсад цэнэглэхдээ тэнд байгаа 34 иргэнээ авна. 

Дараагийн нислэг Нур Султан хот руу зургадугаар сарын 10-ны өглөө нислэг үйлдэнэ. Энэ нислэгээр 170 орчим иргэнээ авч ирнэ. Үүний дараа Токио хот руу нислэг үйлдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй зургаан иргэн байгаа. Энэхүү нислэгийг зургадугаар сарын 11-ны өдөр үйлдэнэ. 

Энэтхэг улс руу зургадугаар сарын 12-ны өдөр үйлдэнэ. Энэхүү нислэгээр ламхай нарыг татан авна. Мөн Лаос хотоос ирэх хүсэлтэй 13 иргэнийг энэхүү нислэгээр авч ирнэ. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Сөүл рүү хийх транзит нислэгийн талаар буруу ташаа мэдээлэл яваад байгаа. Зургадугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Хуульзүйн сайдын тушаалаар Монгол,орос,тайланд улсын иргэдийг транзит нислэгээр хүлээн авахгүй гэсэн шийдвэр гарсан байгаа.Энэ шийдвэр гарсан даруйд гадаад харилцааны яам, БНСУ-ын талтай хэлэлцэж байгаа. Өчигдөр уулзалт хийсэн. Хилээ хаасан орнуудын иргэд Инчеоны нисэх онгоцны буудалд транзит нислэгээ хүлээж олон хоног хоноглоод байгаа учраас БНСУ-ын талаас ийм шийдвэр гаргасан гэдгийг иргэд зөвөөр ойлгох ёстой. АНУ болон өмнөд америкаас дамжин ирэх иргэд маань Сөүл-ээр л дамжин ирэх боломжтой байгаа. Манай улсын 450 гаруй иргэн ирэх хүсэлтэй хүргүүлсэн байгаа. Тиймээс транзит нислэгийг хийхээр төлөвлөж байгаа. Одоогоор Гадаад харилцааны яамнаас цуцалсан, хойшлогдсон гэсэн шийдвэр ирүүлээгүй байна" гэв.

  • Сидней – 06.08
  • Нур Султан - 06.10
  • Токио – 06.11
  • Энэтхэг – 06.12
  • Сөүл /транзит/ – 06.17
  • Сөүл – 06.18
  • Франкфурт – 06.19 өдрүүдийн нислэгээр 2000 гаруй иргэн эх орондоо ирнэ.

Санал болгох

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдааныг хойшлууллаа

Мөн Төв аймагт Хязаалан, Шүдлэн насны хурдан морины өнөөдрийн уралдааны гарааны зурхайд гарах цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг Төв аймгийн баяр наадмын Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооноос мэдэгджээ. 

1 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын ХӨТӨЛБӨР

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

1 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төвүүд амарна

Энэ жил Нарантуул, Хархорин, Да хүрээ зэрэг худалдааны төв наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарир ажиллахаар болжээ. Харин Бөмбөгөр худалдааны төв хамгийн урт хугацаанд амрах бөгөөд энэ сарын 11-20-нд амрахаар төлөвлөсөн байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрүүд амрахгүйгээр, ердийн цагийн хуваариар ажиллах юм.

2 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороотой

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна.

3 цагийн өмнө