Спортын холбоодын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ

2020 оны 6 сарын 82020-06-08
Спортын холбоодын хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлжээ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Сагсан Бөмбөгийн Тамирчдын Холбоо, Монголын Волейболын Холбоо хамтран цар тахлын хорио цээртэй байгаа энэ үед хүнд байдалд ороод байгаа лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээнүүдээ үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ энэ оны тав сарын 25-ны өдөр УОК, УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн.

спортын холбоод.jpg

Тус хүсэлтийг хүлээж авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр тавдугаар сарын 29-ний өдөр гарсан бөгөөд шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа энэхүү албан бичиг МХБХ-нд ирсэн байна.

Цар тахалын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон бусад лигүүд хэдийн үзэгчгүй явагдаад эхлэсэн бөгөөд “Катар - 2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд ч тун удахгүй болох тов гарлаа.

Энэ үед Үндэсний шигшээ багийн тамирчид формтой байх, бие болоод сэтгэл зүйн хувьд дараагийн өрсөлдөөнд бэлэн байх гол бэлтгэл нь өрсөлдөөн, тоглолт байх учиртай. Харамсалтай нь МХБХ-ны Дээд лиг болон 1-р лиг, Футзалын Дээд Лиг ийнхүү зогсонги байдалд орсон хэвээр үлдлээ.

Санал болгох

Өнөөдөр дархан аварга А.Сүхбатын төрсөн өдөр

Тэрбээр 1971 оны энэ өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа юм.

9 өдрийн өмнө
Ц.Магалжав: Дотооддоо халдвар алдаагүй учир аймаг, сумын наадам үзэгчтэй болно

МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооны гишүүн, биеийн тамир спортын газрын дарга н.Отгонбаатар, Үндэсний допингийн эсрэг байгууллагын ахлах мэргэжилтэн н.Энхсанаа,нар мэдээлэл хийлээ. 

10 өдрийн өмнө
МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ

Монголын Үндэсний Олимпын Хорооны даргын сонгууль удахгүй болох ажээ. Тус хорооны Ерөнхийлөгчид олимпын Монголын анхны аварга Н.Түвшинбаяр  нэр дэвшээд байгаа юм байна.

1 сарын өмнө