Эсэн мэнд байгаадаа үнэхээр их баярлаад авахуулсан зураг шүү

2020 оны 6 сарын 82020-06-08
Эсэн мэнд байгаадаа үнэхээр их баярлаад авахуулсан зураг шүү

Өчигдөр буюу зургадугаар сарын 7-ны өдөр Улсын их дэлгүүрт гал гарсан хэрэг гарсан. Тухайн газарт олны хөл хөдөлгөөн, иргэдийн амар тайван байдлыг хангах үүднээс онцгой байдлын газар болон цагдаагийн алба хаагчид ажилласан. Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тэгвэл уг галын аюулаас аврагдсан нэгэн охин өөрийн зурагаа авахуулж "бүх хүн гарч чадсан" гэсэн тайлбартайгаар цахим хаягтаа оруулсан байв. Гэтэл энэ нь цахим орчинд нэлээдгүй шуугиан үүсгэлээ.

Харин тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

"Жаахан аймар юм. Уучлаарай дахин дахин өрөвдүүлэх гээд байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ хэлэхгүй бол болохгүй бололтой. Би үнэхээр элэг доог хийж зураг даруулсан юм биш. Хөөрсөндөө зурагаа оруулсан нь үнэхээр буруу байсан гэхдээ ганцхан удаа ганцхан энд л өөрийгөө өмөөрчихъё болох уу? тэр дор нь устгачихаад байхад ингэж дэвэргээд байгаа нь би биш энэ сошиал чинь шүү. Амнаасаа гаргаж байгаа үгээ өөртөө хэлээд үзээрэй. Үнэндээ эсэн мэнд байгаадаа үнэхээр их баярлаад авахуулсан зураг шүү. Хамт явж байсан найз маань мэдэж байгаа. Тэнд байсан хүмүүс ч үнэхээр баярласан байх. Зурагаа авахуулж бичлэг хийж, лайв хийж инээлдэж байсан хүмүүс энд сэтгэгдэл бичээд сууж байгаа хүмүүсээс ч олон байсан гэдгийг бодоорой. Миний насны охидууд зүгээр л сторид нь царай муутай юм бэ гэсэн хариу ирэхэд л эмзэглэж өөрийгөө байнга гоочилж маш удаан гутардаг тэгэх үү. Надаас өөр хүүхэд ингээд хараалгуулсан бол юу ч болох байсан юм билээ.Та нар хариуцах байсан юм уу? Би харамсаагүй биш айгаагүй биш. Яг хажууд нь байх, дотор байтугай гаднаас нь утааг нь хараад зогсох аймшигтай байсан тэнд ямар хараал идмээр нь болсныг мэдэж байгаа. Надад инээдтэй ч биш байна.

Зүгээр л чи тийм аймшигаас аврагдчихаад баярлахгүй байж чадахгүй шүү дээ. Одоо бодоход галнаас илүү худлаа үнэн цэцэрхдэг хөгийн хар масс илүү аймшигтай юм гээч. Та нар утасныхаа цаанаас хүн алаад хутгалаад сууж байгаагаа хэзээ ухаарч хогоор дүүрсэн санаа бодлоо цэвэрлэх юм бэ?  хэцүүхэн юмаа" гэжээ.

Тэрээр авахуулсан зурагаа тэр дор нь устгасан боловч бусад хуурамч хаягнууд ашиглаж байгаад бухимдалтай байв. 

Санал болгох

Тусгай үүргийн онгоц Туркийн Истанбул хот руу хөдөллөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

22 минутын өмнө
Өчигдөр шөнө 13 машин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Хайлаастын замд арван гурван машин мөргөлдсөн ноцтой осол гарч таван хүн хүнд гэмтсэн байна.

26 минутын өмнө
Аялал зугаалгаар аядуу тайван зорчихыг “ЯАРААД ЯАХ ВЭ ДЭЭ” аян сануулж байна

Орон нутгийн замд бүртгэгддэг ослын 46 хувийг мөргөлдөх, 9.9 хувийг явган зорчигч дайрах, 28.2 хувийг онхолдох, 3.7 хувийг мал амьтан дайрах хэлбэр эзэлдэг байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

14 цагийн өмнө
ДХИС-ийн “Төв номын сан-спорт цогцолбор”-ын барилгын нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцлоо

Нээлтэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж болон тус яамны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд, ДХИС-ийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш.Лхачинжав,  үе үеийн захирлууд, багш албан хаагч, сонсогч, оюутнууд оролцов.   

17 цагийн өмнө