УИД-т гарсан галын улмаас шаардлага хангахгүй болсон 13 тонн бүтээгдэхүүнийг устгажээ

2020 оны 6 сарын 112020-06-11
УИД-т гарсан галын улмаас шаардлага хангахгүй болсон 13 тонн бүтээгдэхүүнийг устгажээ

Улсын их дэлгүүрийн барилгад гал гарсантай холбоотойгоор хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ахуйн болон гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг тогтоохоор хяналт шалгалт хийсээр байна.

Энэ хүрээнд нийт 2388 нэр төрлийн 485737 ширхэг,11676.254 кг, 224.27 литр хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд улсын/ахлах/ байцаагчийн 35 акт тогтоолоо. Шалгалтаар 92 нэр төрлийн 130 бүтээгдэхүүнээс дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, шаардлага хангаагүй таван дүгнэлт үйлдээд байна

Улсын байцаагчийн актыг үндэслэн зургаадугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газрын төвлөрсөн хогийн цэгт нийт 162 сая төгрөгийн үнэ бүхий 13 тн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн /барааг/ НМХГ-ын холбогдох улсын байцаагчид Цагдаагийн байгууллага, Номин Тавтрейд ХХК-ийн албан тушаалтныг байлцуулан устгал хийлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Санал болгох

Авто зам хууларч эвдрэл үүслээ

Өнөөдөр нийслэлд 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ.

3 өдрийн өмнө
Нийслэлд тогтсон борооны усыг амралтын өдрүүдэд соруулжээ

Өнгөрсөн баасан гарагт орсон усархаг борооны улмаас хотод их их хэмжээний ус тогтсон. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд ус соруулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

3 өдрийн өмнө
Ж.Батбаясгаланг жинхлэх шалгуур үерээр эхэллээ

С.Амарсайхан УИХ-ын гишүүн болсон учраас түүний орлогч Ж.Батбаясгалан НИТХ-ын сонгууль дуустал хотыг удирдахаар байна. Өөрт нь чилийсэн дөрвөн сарын хугацаа байна. Үерийн далангуудаа хогноос нь салгаж чөлөөлж, шугам хоолойнуудаа нэмж, бөглөрснийх нь бөглөөсийг гаргахгүй бол ямар нүүрээрээ Ж.Батбаясгалан хотын дарга болж чадах билээ.

6 өдрийн өмнө
Нийслэлийн 33 дахь Засаг дарга С.Амарсайхан тамгаа хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд парламентын гишүүнээр сонгогдон өчигдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөнтэй холбогдуулан үүрэгт ажил, тамга тэмдэг болон хотын томоохон бодлогын баримт бичгүүдээ нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд хүлээлгэн өглөө.

8 өдрийн өмнө