Дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагч Чандро Томар

2020 оны 10 сарын 22020-10-02
Дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагч Чандро Томар

Энэтхэгийн иргэн Чандро Томар 65 насандаа анх удаа буу барьж, энэ спортод эргэлт буцалтгүй оржээ. Анх удаа сум тавихдаа тэрээр байгаа оносноор өөрийгөө энэ спортод авьяастай гэдгээ мэдэн тууштай хичээллэх болсон. Одоо 84 настай түүний авьяас чадварыг мэдэхгүй хүн ховор. 

Түүний хоч бол “Мэргэн буудагч Дэди”. 

Томар улсын чанартай 25 гаруй тэмцээнд оролцож олон гавьяа, шагналын эзэн болсон. Одоогоор Томар дэлхийн хамгийн өндөр настай мэргэн буудагчаар тодроод байна. Түүний чадвар хобби гэхээсээ илүүтэй мэргэжлийн түвшинд гэж хэлж болохуйц. Энэ спортоор хичээллэснээр эмэгтэй хүн бие хамгаалах чадварт суралцах төдийгүй хүн бүр эзэмших хэрэгтэй чадваруудын нэг хэмээн тэрээр онцолжээ. Тиймдээ ч тосгондоо олон шавьтай болж, тэднийг бэлтгэсээр байна. Түүний зээ охин Сийма гэр бүлийнхээ энэ авьяасыг өвлөж эмээгийнхээ хамт олон улсын тэмцээнд олонтаа амжилт гаргасан юм. 

Томар өөрийн хувийн эдлэндээ өдөр бүр бэлтгэл хийхийн зэрэгцээ орон нутгийн буудлагын клубт долоо хоногт нэг удаа бэлтгэлээ хангадаг. Гэр бүлдээ анхаарал тавих, гэрийн эзэгтэй, сайн эмээ байхын зэрэгцээ  дуртай спортоо орхилгүй залуу охидод үлгэр жишээ болсоор байгаа юм. 

Уран бүтээлчид түүний амьдралаас сэдэвлэн кино бүтээхээр төлөвлөж байгаа юм байна.
 

Санал болгох

3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивийг зорилоо

Монголын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид Европ тивийг өнөөдөр зорьж байна.

2 өдрийн өмнө
Хөлбөмбөгчин Г.Ганбаяр Унгарын дээд лигийн мөнгөн медаль хүртжээ

Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд хүчээ сорьж медалийн эзэд боллоо.

5 өдрийн өмнө
Чингэлтэй дүүргийн мөсөн талбайн ажлын явц 80 хувьтай байна

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж байна. Энэхүү цогцолбортой БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон Монгол улсын их хурлын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан нар танилцлаа. 

6 өдрийн өмнө
Э.Бэхбаяр "Токио-2020" наадмын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн олимпын эрхийн сүүлийн тэмцээн болох "Софи-2021"-ийн ОУТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг-д Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр аваргын төлөө шалгарч, олимпын эрхээ авлаа.

9 өдрийн өмнө