Д.Батгэрэл гурван үе тулалдаж, ялагдал хүлээлээ

2020 оны 10 сарын 52020-10-05
Д.Батгэрэл гурван үе тулалдаж, ялагдал хүлээлээ

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоо UFC-д тулалдаж буй Монгол Улсын анхны тулаанч Д.Батгэрэлийн тулаан өчигдөр боллоо. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотын Яас аралд байдаг “Тулааны арал” дээр АНУ-ын тулаанч Кейси Кеннитэй тулалдсан юм.

Тэмцээний эхний хоёр үед Д.Батгэрэл толгойдоо хэд хэдэн хүнд цохилт авч, III үед тулаан удааширсан. Улмаар Кейси Кенни гурван үеийн турш 30-25, 30-26, 30-27 оноогоор ялалт байгуулав.

Манай улсын тулаанч Д.Батгэрэлийн хувьд өмнө нь UFC Шенжений тэмцээнд дөрвөн тулаанд ялалт байгуулаад байсан юм. 

Д.Батгэрэл хамгийн сүүлд “UFC 248” өдөрлөг дээр Аргентины тулаанч Гидо Каннеттиг хүнд цохилтоор унаган анхны ялалтаа авч байсан.
 

Санал болгох

Манай баг 4:1 харьцаатайгаар БНСУ-ын шигшээг яллаа

Манай улсын шигшээ баг дараагийн барилдаанаа ОХУ-тай хийх болно.

12 цагийн өмнө
М.Дэлгэрхүү 24.63 секундэд барианд орж тэмцээнээ дуусгалаа

Тус төрөлд нийт 74 тамирчин 10 гараанаас сэлсэн бөгөөд шилдэг 16 нь хагас шигшээд шалгарах учиртай. Манай тамирчин нэгдсэн дүнгээр 48-р байранд оржээ.

1 өдрийн өмнө
Жан Юфей олимпоос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд байна

Токиогийн олимпын долоо дахь өдрийн байдлаар нийт таван тамирчин олимпоос хамгийн их буюу тус бүр гурван медаль хүртээд байна. Тэдний нэг нь Хятадын усан спортын тамирчин, 23 настай Жан Юфей юм. Тэрээр энэ олимпоос -эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд алт, -4х200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд багаараа алт, -100 метрийн эрвээхэй сэлэлтээр мөнгөн медаль хүртсэн.

1 өдрийн өмнө