Б.Бат-Орших, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар допингийн хариугаа бүгд хүлээн зөвшөөрчээ

2020 оны 10 сарын 52020-10-05
Б.Бат-Орших, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нар допингийн хариугаа бүгд хүлээн зөвшөөрчээ

Үндэсний бөхийн салбар хороо Үндэсий их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг танилцуулж, мэдээлэл хийлээ. 

16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-ын лопингийн хяналтын лабораторид явуулснаар есдүгээр сард хариу нь ирсэн бөгөөд гурван бөхөөс допин илэрсэн.

Зургаа давж шөвгөрсөн Улсын харцага Б.Бат-Оршихоос S1 бүлгийн тремблол S4, s5 бүлгийн гурван төрлийн бодис,
Найм давж үзүүрлэсэн Улсын Аварга Н.Батсуурь S4 бүлгийн трематаззидин гэдэг бодис,
Зургаа давж шөвгөрсөн Улсын арслан Р.Пүрэвдагвын дээжээс S1 бүлгийн нойрандрестон, дростаналон, тамоксифин гэдэг гурван төрлийн бодис илэрсэн байна.

Дээрх гурван бөх "B бүлгийн шинжилгээ өгөхгүй, А сорьцийн шинжилгээг хүлээн зөшөөрч байна" гэж хариугаа бичгээр өгсөн байна.

Санал болгох

Манай баг 4:1 харьцаатайгаар БНСУ-ын шигшээг яллаа

Манай улсын шигшээ баг дараагийн барилдаанаа ОХУ-тай хийх болно.

12 цагийн өмнө
М.Дэлгэрхүү 24.63 секундэд барианд орж тэмцээнээ дуусгалаа

Тус төрөлд нийт 74 тамирчин 10 гараанаас сэлсэн бөгөөд шилдэг 16 нь хагас шигшээд шалгарах учиртай. Манай тамирчин нэгдсэн дүнгээр 48-р байранд оржээ.

1 өдрийн өмнө
Жан Юфей олимпоос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртээд байна

Токиогийн олимпын долоо дахь өдрийн байдлаар нийт таван тамирчин олимпоос хамгийн их буюу тус бүр гурван медаль хүртээд байна. Тэдний нэг нь Хятадын усан спортын тамирчин, 23 настай Жан Юфей юм. Тэрээр энэ олимпоос -эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд алт, -4х200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд багаараа алт, -100 метрийн эрвээхэй сэлэлтээр мөнгөн медаль хүртсэн.

1 өдрийн өмнө