УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн сард Хонконг руу нисчээ

2
2020 оны 10 сарын 72020-10-07
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн сард Хонконг руу нисчээ

 

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн есдүгээр сарын 17-нд Чингис хаан олон улсын нисэх буудлаас Хонконг руу ниссэн болохыг эх сурвалж мэдээлэв. Тэрээр нөхөртэйгээ шууд нисчээ. Түүний нөхөр дипломатч Г.Жаргалсайхан 2018 онд Хонконгд суух Ерөнхий консулаар томилогдсон хэдий ч Монголд ирээд коронавирусийн улмаас буцаж чадалгүй удсан юм.

Харин зарим хэвлэлд Д.Оюунхоролыг гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаад байхдаа зугтсан гэж бичжээ. Тодруулбал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, Гранд повер компанид давуу байдал олгон улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, мөн бусдыг залилсан гэх үйлдэлд холбогдуулан АТГ-т шалгаж байсан тухай “ergelt.mn” сайт бичсэн байна.

Түүнийг улсын хилээр гарах эрхийг нь хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан юм байна.

Санал болгох

УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн сард Хонконг руу нисчээ

Гранд повер компанид давуу байдал олгон улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, мөн бусдыг залилсан гэх үйлдэлд холбогдуулан АТГ-т шалгаж байсан тухай бичсэн байна.

2 сарын өмнө
Д.Хүрэлбаатар: Надад "юм" уулгасан

Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар Зууны мэдээ сонины 2020.04.27-ны дугаарт өгсөн ярилцлагадаа өөрт нь “юм” уулгасан тухай ярьжээ.

7 сарын өмнө
Төрийн алба хаагч хилийн чанадад зорчих үед хувийн аюулгүй байдлаа хангах нь

Төрийн болон албаны нууц тээгч хилийн чанадад албан хэргээр зорчих үед биеэ хэрхэн авч явбал зохистойг товч зааварлахыг чухалчлав.

9 сарын өмнө
Кёкүшюүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарт хилийн хориг тавьжээ

Саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болсон байна.

9 сарын өмнө