Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн зөрчил илрээгүй

2020 оны 10 сарын 162020-10-16
Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн зөрчил илрээгүй

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ сарын 01-13-ны өдрүүдэд агаарын чанарын хэмжилт хийхэд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM 2.5 PM10 хэмжээтэй тоосонцор 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” компани, дүүрэг хороодын Засаг дарга нар хамтран угаарын хийнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Энэ сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд амбулаторын үзлэгт нийт 139782 иргэн хамрагдсан байна. Нийт үзлэгийн 4144 тохиолдол томуу, томуу төст өвчлөлөөр оношлогджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр “0-9 нас хүртэлх насны хүүхдүүд томуу, томуу төст өвчний 73,6 хувийг эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн төвд 870 дуудлага ирснээс 39,2 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага байна.Өнөөдрийн байдлаар хүүхдийн 1047 ор ажиллаж байгаагаас 740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Иймд иргэд энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөе. Орон нутгийн сонгуулийн үеэр  нийслэлийн 453 хэсгийн ороонд 906 эмч, эмнэлгийн ажилтан ажилласан. Энэ хугацаанд иргэдийн халууныг үзэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” гэв.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 дугаар захирамжийн хүрээнд НМХГ-ын 255 улсын байцаагч, 14 албан хаагчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд хяналт тавин ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд 3 өдөр архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн удирдах газар хамтран дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж буй бөгөөд өнөөдрийн байдлаар архи, согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй байна.

“Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг-3657, түүгээр үйлчилдэг-847 нийт 4504 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин ажиллалаа. Мөн зах, худалдааны төв болон бусад барааны, техникийн зах зэрэг 980 аж ахуйн нэгж байгууллагад захирамж хүргүүлэн, биелэлтийг хангууллаа. Нийслэлийн 9 дүүргийн нийт худалдаа, үйлчилгээний нийт 5484 аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавьж ажиллалаа.

Сонгуулийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалсан, түүгээр үйлчилсэн зөрчил илрээгүй байна” хэмээн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.

Санал болгох

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна.

3 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Эмч, мэргэжилтнүүдэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

19 цагийн өмнө
Шунхлай компани “Fangyu” брэндийн тос, тосолгооны материалыг нийлүүлж эхэллээ

Газрын тосны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгчдийн нэг “Shandong Qingyuan Petrochemical” группд харьяалагддаг “FangYu Lubricating Oil” компани нь  өнөөдрийн байдлаар Шаньдун мужийн Зибө, Лин И хотод газрын тосны үйлдвэрлэлийн томоохон цогцолборыг байгуулсан бөгөөд дэлхийд тэргүүлэх техник, технологийг ашиглан чанар стандартад бүрэн нийцсэн суурь тос, 100 гаруй нэр төрлийн тос, тосолгооны материалыг үйлдвэрлэдэг.  Уул уурхай, газар тариалан, аж үйлдвэр, зам тээвэр зэрэг салбарт өргөн ашиглагддаг, хэрэглэгчдийн найдвартай түнш юм.

20 цагийн өмнө
Нээлттэй Нийгэм буюу Соросын сангийн “хаалттай” зорилго юу вэ?

Дэлхийн олон оронд Соросын санг улс орны дотоод асуудалд хутгалдан оролцож байна хэмээн буруутгасаар ирсэн.

1 өдрийн өмнө