Өдөрт 1-2 хундага дарс уух нь дархлаа дэмжихэд тустай

4
2020 оны 10 сарын 192020-10-19
Өдөрт 1-2 хундага дарс уух нь дархлаа дэмжихэд тустай

“THE SUNDAY TIMES”-ийн бестселлер болсон, Английн зүрх судасны эмч Асим Малхотрагийн бичсэн “Дархлаа дэмжих 21 хоногийн хөтөлбөр” хэмээх номноос та бүхэнд зарим зөвлөгөөг хүргэж байна. 

Түүний боловсруулсан энэ хөтөлбөр нь амьдралын зөв хэв маяг, эрүүл хооллолтоор эрүүлжиж, дархлаагаа дэмжих үйл явцын тухай юм. Дэлхий даяар таргалалтаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байдаг. Үүнтэй холбоотойгоор доктор Асим 21 хоногт зөвхөн дархлаа төдийгүй бодисын солилцоогоо сайжруулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай өөрийн номондоо бичжээ. Ингэхдээ эмийн бус аргаар дархлаа дэмжих юм. 

1. Өдөрт гурван удаа загас, мах, өндөг, хүнсний ногоо зонхилсон хоол ид. Хоол идэхдээ удаан зажилж ид. Хоолны дундуур янз бүрийн амттан, зууш идэхгүй байх. 
2. Сахар, гурил, будаа, төмс орсон хоолноос татгалз. Халдварт өвчний вирусууд глюкоз/сахараар өдөөгддөг тул бүү ид. 
3. 12-16 цаг мацаг барь. Заримдаа 24 цагийн барь. Ингэхдээ битгий биеэ хүчил. 
4. Дасгал хөдөлгөөн тогтмол хий. Долоо хоногийн 5 өдөр нь багадаа 30 минут алх. 
5. Амьсгалын дасгал хий. Гүн амьсгаа аваад 3-4 секунд бариад амьсгаагаа удаан гарга. 
6. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг сайхан өнгөрөө. Эерэг бодолтой хөгжилтэй бай. Аль болох бухимдахгүй, стрессгүй байхыг хичээ. 
7. Өдөр бүр дор хаяж 7 цаг унтаж бай. 
8. Согтууруулах ундаа бага хэрэглэх, оройн хоолон дээрээ 1-2 хундага цагаан эсвэл улаан дарснаас хэтрүүлэхгүй байх хэмээн зөвлөсөн байна.

Эх сурвалж: THE 21-DAY IMMUNITY PLAN by Aseem Malhotra
 

Санал болгох

Pfizer, BioNTech вакцины талаарх тойм уулзалт ирэх сарын 10-нд болно

Энэ нь Pfizer, BioNTech COVID-19 вакцины яаралтай тусламжийн зөвшөөрлийг хэлэлцэх эхний уулзалт юм байна. 

6 цагийн өмнө
Архи нь дууссаны улмаас гар ариутгагч ууж долоон хүн нас барлаа

Орос Улсад гар ариутгагч бодис ууж долоон хүн нас барж, хоёр хүн сэхээн амьдруулах тасагт комд орсон хэвээр байгаа тухай хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

9 цагийн өмнө
Монгол сэтгүүлчийн бүтээсэн баримтат кино Японоос шагнал хүртлээ

Түүний найруулсан дэлхийн II дайны үеийн Япон хоригдлуудын тухай баримтат кино Японы Арилжааны Телевизүүдийн Холбооны шилдэг бүтээлийн дэд байрын шагнал хүртжээ.

9 цагийн өмнө
Ногоон цайны нэгдлүүд түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийг устгадаг байж болзошгүй

Австралийн судлаачид ногоон цайны нэгдлийг түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдийг устгахад ашиглажээ. 

12 цагийн өмнө