Б.Баатархүү: Ухрах үйлдэл хийхдээ найз Б-гээ мөргөсөн

2020 оны 10 сарын 152020-10-15
Б.Баатархүү: Ухрах үйлдэл хийхдээ найз Б-гээ мөргөсөн

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшигч Б нь бие даагч М-ийг машинаар хөөж мөргөж хөнөөсөн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрээр "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр дэвшигчид бие биенийхээ амь насанд халдлаа гэдэг ташаа мэдээлэл гарсан байна. Энэ бол ташаа мэдээлэл. Болсон явдлын талаар бодит мэдээлэл өгвөл, аравдугаар сарын 14-ний өдрийн 15.10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст "Хүнийг машинаар мөргөөд амь насыг нь хохироочихлоо" гэдэг мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу сумын Цагдаагийн хэлтэс хэргийн газар дээр шалгалт хийсэн. 40 настай Б гэгч нь согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ухрах үйлдэл хийхдээ М гэгчийг мөргөж амь насыг нь хохироосон асуудал аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Амь хохирогчийн хувьд орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж байсан. Тухайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б гэгч нь урьдчилсан мэдээллээр М-тэй найз нөхрийн холбоотой. Амь хохирогчийн сонгуульд сурталчилгаанд нь ажиллаж байсан хүн. Тэгэхээр ямар нэгэн маргаан үүсээд нэгнийхээ аминд халдлаа гэдэг байдал урьдчилсан байдлаар ташаа мэдээлэл. Тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож, ухрах үйлдэл хийхдээ амь хохирогчийг мөргөж хохироосон. Осол болсны дараа Б гэгч нь найз руугаа утасдаж золгүй явдал болсныг дуулгасан. Найз нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хамт явж байсан хүмүүс, хөндлөнгийн гэрчүүд байгаа" гэлээ.

 

Санал болгох

Хөл хорио гатлуулах хуурамч бичиг баримт зарж залилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас бүх нийтийн бэлэн байдал заралсан энэ өдрүүдэд цахим орчинд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг шалган ажиллаж байна.

11 цагийн өмнө
Хошууч генерал Б.Хурц нарыг батлан даалтад гаргажээ

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

11 цагийн өмнө
Монголд 800 хятад авчирч гэмт бүлэг байгуулсан гэх хэргийг прокурорт буцаалаа

Тэднийг урьж авчирсан хүмүүс, зөвшөөрөл өгсөн төрийн албан тушаалтнууд, орон байраар хангаж байсан хүмүүст холбогдох асуудлыг хуулийнхан шалгаж байгаа байх. Энэ хэрэгт гүйцэтгэх ажил явуулсан тул хэргийг нууцад хамааруулсан төдийгүй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ч албаныхан хууль тогтоогчдод мэдээлэл өгөхөөс татгалзаж ирсэн.

13 өдрийн өмнө
Генерал Б.Хурц нарын гомдлыг хоёр дахь өдрөө хэлэлцэж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар болон бусад этгээдээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг зодуулж, дарамтлуулан хэрэг хүлээлгэсэн гэх  хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, О.Бямбажав, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гомдлыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр дахь өдрөө хэлэлцэж байна.

1 сарын өмнө