Өнөөдрөөс арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэллээ

2020 оны 10 сарын 162020-10-16
Өнөөдрөөс арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэллээ

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өнөөдрөөс арилжааны банкууд олгож эхэлнэ гэж Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдэв.  

Зээлийн хүүг 8-аас 6 хувь болгон бууруулснаар өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрджээ. Гэр хорооллын иргэдэд зээл авах боломж олгох зорилгоор ийнхүү хүүг 2 нэгжээр буулгасан байна. Арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ.    

Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгоно. Мөн өмнө нь 8 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээлийг 6 хувь болгон бууруулахгүй гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн юм.      

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг эндээс уншина уу.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмыг эндээс уншина уу.

Санал болгох

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг үргэлжүүлэх эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хурал болж байна. Хурлаар Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр болох Өндөржүүлсэн бэлэн байдлыг 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. 

3 цагийн өмнө
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгах санал гаргалаа

УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргажээ.

2 өдрийн өмнө