Д.Амарбаясгалан: Эрх барих бүтцийг богино хугацаанд зохион байгуулна

1
2020 оны 10 сарын 162020-10-16
Д.Амарбаясгалан: Эрх барих бүтцийг богино хугацаанд зохион байгуулна

МАН-ын удирдлагууд орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийж байна. 

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчийн 34 төлөөлөгч буюу 75.5 хувийн дүнгээр, Сүхбаатар дүүргээс бусад найман дүүрэг буюу 88.8 хувиар, Дүүргийн ИТХ-ын 291 төлөөлөгчөөс 200 төлөөлөгч буюу 70 хувиар, 21 аймгийн 13 аймаг буюу 62 хувиар, 330 сумаас 185 сум буюу 55 хувиар МАН ялалт байгуулсан урьдчилсан мэдээлэл байна. МАН-д итгэл үзүүлж, дэмжиж сонгосон иргэд сонгогчдодоо МАН-ын мянга мянган гишүүдийн нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж байна. 

Иргэд сонгогчдын санал авч чадаагүй найман аймаг, нэг дүүрэг, 140 гаруй сум байгаа. Эдгээр хүмүүсийн итгэл найдварыг олохын төлөө тухайн аймгаас сонгогдсон гишүүд болон намын гишүүдтэйгээ хамтран ажиллах болно. 

Монгол Улсын эдийн засгийн байдал хүнд хэцүү байгаа. Бидэнд сандал суудал хөөцөлдөж, улс төр хийгээд суух цаг хугацаа богино гэж харж байгаа. Тиймээс Аймаг нийслэл, сум дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах эрх барих бүтцийг тухайн шатандаа олонхи болсон улстөрийн байгууллагууд нь богино хугацаанд зохион байгуулж ажиллана"гэв.

 

Санал болгох

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

43 минутын өмнө
“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг үргэлжүүлэх эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хурал болж байна. Хурлаар Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр болох Өндөржүүлсэн бэлэн байдлыг 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. 

3 цагийн өмнө
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгах санал гаргалаа

УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргажээ.

2 өдрийн өмнө