Жастин Бибер Бенни Бланкотой хамтарсан “Lonely” нэртэй шинэ уран бүтээлээ өнөөдөр олон нийтэд цацлаа. Төгөлдөр хуурын эгшиг голлох энэ уран бүтээлээрээ залуу нас, нэр алдар, ганцаардлыг уран бүтээлчид илэрхийлэхийг зорьжээ. Уг уран бүтээлийн продюсероор Бланко, Финнеас нар ажиллаж, Жейк Шрайер найруулсан байна.
Бланкогийн хувьд 2018 онд 'Friends Keep Secrets' хэмээх анхны цомгоо гаргаснаас хойш уран бүтээл хийгээгүй байсан юм. Харин Жастин Бибер КОВИД-19 цар тахлын улмаас Хойд Америк дахь аялан тоглолтоо 2021 оны зун болгон хойшлуулсан байна. Тоглолтын тасалбар зарагдаад эхэлжээ.