Өвлийг хохирол багатай даван туулах талаар санал солилцлоо

2020 оны 10 сарын 162020-10-16
Өвлийг хохирол багатай даван туулах талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ган болсон зарим аймгийн малчдын зүгээс малын ашиг шим, малчдын орлого эрс буурч, тарга тэвээрэг авч чадаагүй мал туувар даахгүй байгаа, цаашид өвөлжилт хүндэрвэл олон тооны мал хорогдох нөхцөл байдал тулгараад байгаа талаар хэлж, холбогдох газраас яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн.

Иймээс ган болсон зарим аймаг, сумдын иргэд, малчдаас тавьсан хүсэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тухайн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзалт хийж, санал солилцлоо.

Холбогдох судалгаагаар 2020-2021 онд ган болсны улмаас өвөлжилт гамшгийн хэмжээнд хүрэх магадлалтай Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын 75 сумын 80 мянга гаруй малчны амьжиргаа, 7-10 сая мал эрсдэлд орох тооцоо гарсан байна.

Үүсэж болзошгүй эрсдэлийг хараад суух биш, урьдчилан тооцож, хохирол багатай даван туулах менежментийг цаг алдалгүй хийж, төр, хувийн хэвшил хамтран холбогдох шийдвэрийг богино хугацаанд гаргаж ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Санал болгох

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

1 цагийн өмнө
“Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийг үргэлжүүлэх эсэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит хурал болж байна. Хурлаар Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр болох Өндөржүүлсэн бэлэн байдлыг 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. 

3 цагийн өмнө
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал сунгах санал гаргалаа

УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргажээ.

2 өдрийн өмнө