ХҮН гэх хэсэг ХҮН

4
2020 оны 10 сарын 192020-10-19
ХҮН гэх хэсэг ХҮН

Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, өөрөөр хэлбэл улс төрийн нам гэж хүлээн зөвшөөрсөн 36 нам бий. Харамсалтай нь, сүүлийн 100 жил төр түшилцсэн МАН, 30 жил төр барилцсан АН хоёроос өөр улс төрийн институци бэхжээгүй л явна. МАН ч тэр, АН ч тэр өөрсдийгөө МАНАН гэж “үзэн ядацгаах” боловч улс төрийн мананг сарниах гурав дахь хүчний орон зай дутсан 30 жил гэж болно.

МАХН 10 жилийн өмнө уугуул нэрээ сэргээж МАН болоход энэ намыг удирдаж байсан Н.Энхбаяр МАХН нэрээр шинэ нам байгуулж байлаа. Улс төрийн гурав дахь хүчний орон зайд тоглох нь гэсэн хүлээлт энэ хугацаанд МАХН-ыг дагаж явсан. Харамсалтай нь гэр бүлийн нам, улс төрийн өшөө авах хэрэгсэл болгов. Угшил нэгт МАН-аа 10 жил түгжилдсэн түүхийн ойгоо тэд удахгүй тэмдэглэнэ.

20 жилийн түүхтэй Иргэний зориг-Ногоон нам С.Оюуныг НҮБ явснаас хойш сүнсгүй болов. Иргэний зориг намаа Бүгд найрамдах намтай дэр нийлүүлж хэсэг явсан. Дараа нь С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэж гурван даргатай болсон. С.Оюун явж, Ц.Ганхуяг ИЗНН-ыг удирдах болсон ч намаа МАХН-ын дагавар хүүхэд болгосныг нь дурсахад гуниг төрөм.

АН-аас хөөгдсөн “эрүүл нийгмийн” Ж.Батзандан, дагаж гарсан ардчилсан хувьсгалын ахмад партизан Лу.Болд хоёр ШИНЭ гэдэг нам байгуулж, намдаа гомдсон. Хэсэг явлаа, амжилт олсонгүй, хоёул УИХ-ын сонгуульд ялагдав. ШИНЭН-аас нь баахан гишүүд нь буцаад АН-даа элсэв, мань хоёр ч ажлаа өгнө гэж ам гарав. Ингээд Х.Баттулгыг буюу АН-аа бараадаж байгаа харагдах юм.

Гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудаас бүрдсэн ХҮН гэж нам гарч ирэв. Хөдөлмөрийн үндэсний намын улс төрийн нас нь МАХН-тай чацуу боловч одоо хүртэл бичиг баримтын зөрчилтэй, үүнээсээ болоод сонгууль бүрийн өмнө шүүх дээр маргаантай. Энэ нам С.Зоригтбаатар, С.Боргил, С.Ганбаатар, Т.Ганболд, Б.Найдалаа гэсэн олон даргатай байж үзлээ. Бас нэг намаас санхүүжиж нөгөө нам руу дайрч ч үзлээ. Удирдах бүрэлдэхүүнийх нь дийлэнх нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын шавь нар. УИХ-ын сонгуулиар АН-ын саналаас хувааж, саяын орон нутгийн сонгуулиар АН руу дайрч сонгуульдав. Ийм тогтсон бодлогогүй, шантааж шиг яваа учраас улстөрчид тэднийг “ХҮН гэж хэсэг хүн” л гэдэг.

ХҮН намын Их хурал боллоо гэж ойрын хэдэн жил дуулсангүй. 5-6 хүн л хоолонд оронгоо асуудлаа шийдчихдэг бололтой юм. Намын дарга Б.Найдалаа, генсек Д.Гантулга, Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр, удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайх, Б.Мөнхсоёл нар бүгд л УИХ-ын сонгуульд оролцсон. УИХ-д ялагдаад сая НИТХ-ын сонгуульд оролцоход дарга Б.Найдалаа нь дахиад НИТХ-д ялагдаад Дүүргийн хурлын төлөөлөгч л болж байх жишээтэй. Хууль тогтоогч болох гээд байгаа юм уу, дүрэм журам баталдаг төлөөлөгч болох гээд байгаа юм уу, зорилго нь тодорхойгүй, материал голдоггүй. УИХ, орон нутгийн сонгуульд нам нь ялагдвал улс төрийн намууд даргадаа хариуцлага тооцдог. Гэтэл Б.Найдалаа дарга нь УИХ-ын ч, НИТХ-ын сонгуульд ч дараалж нэр дэвшээд ялагдчихлаа. Нөгөөтэйгүүр, намын гишүүд нь Т.Доржханд дээр очиж хамт зургаа даруулдаг, “Т.Доржхандын багийг багаар нь дэмжээрэй” гэдэг уриатай сонгуульдаж байна.

Энэ хэсэг хүн хэзээ Хөдөлмөрийн үндэсний нам болж төлөвших юм бол. Монгол Улсын гурав дахь хөрш Япон уу, Америк уу гэдэг шиг Монголын улс төрийн гурав дахь хүчин МАХН уу, ХҮН үү.

Санал болгох

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг саналыг дэмжлээ

Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм.

5 цагийн өмнө
ХЭҮК-ын Эрүүдэн шүүлт хариуцсан гишүүн хэн байх вэ

Өмнө нь уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахад дөрвөн хүн оролцсон боловч нэг нь нэрээ татаж, үлдсэн гурвынх нь хоёр нь Ажлын хэсгийн есөн хүнээс нэг ч санал аваагүй бол нэг нь хоёр хүний л санал авчээ. Иймээс хоёр хүний санал авсан боловч журамд заасан 50 хувиас дээш санал аваагүй П.Оюунчимэг (ХЭҮК-ын гишүүн асан)-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулаагүй. Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан ХЗБХ-ны зөвлөх М.Үнэнбат сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, зохион байгуулах саналтай байгаагаа гишүүдэд хэлсэн.

5 цагийн өмнө
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзжээ

Бүлгийн хуралдаанаас ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

8 цагийн өмнө
Сонгинохайрханчуудыг С.Мөнхчулуун, Н.Батшугар, Г.Очирбат, Х.Бат-Ялалтын хэн нь төлөөлөх вэ

Цар тахлын үед нөхөн сонгууль явуулах уу, хойшлуулах уу гэдэг асуудал ч яригдаж магадгүй. Нөгөө талаар 28 дугаар тойргоос сонгогдсон гурван гишүүний хоёр нь эзгүй байна. Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болсон бол Н.Учрал гишүүний бие тааруу байгаа юм.

10 цагийн өмнө