Боксчид түр хороо байгуулжээ

2020 оны 10 сарын 202020-10-20
Боксчид түр хороо байгуулжээ

Монголын боксын холбооны үе үеийн дасгалжуулагч, тамирчин, зүтгэлтэнүүд нэгдэн түр хороо байгуулжээ. Боксын холбооны дүрэмд бага хурлыг хоёр жил тутамд зохион байгуулах ёстой хэмээн заасан ч удирдлагууд нь бага хурлаа өнөөдрийг хүртэл нэг ч удаа хуралдуулаагүй аж. Тиймээс холбооны төлөөллүүд Монголын боксын холбооны бага хурлыг зохион явуулахыг шаардаж ийнхүү түр хороо байгуулж, төлөөллөө сонгосон байна. Түр хороо байгуулах хуралд холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нарыг оролцуулахаар урьсан ч ирээгүй аж. Дашрамд өгүүлэхэд түр хорооны даргад эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан Л.Энхбаатарыг сонгосон бол гишүүдээр гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд, Ц.Нандигжав, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Н.Баярсайхан, Ч.Цэвээнпүрэв, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цэрэнням, шигшээ багийн дасгалжуулагч асан С.Эрдэнэбат, Б.Энхтайван нарыг сонгожээ.

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

4 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

5 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

6 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

10 цагийн өмнө