Д.Сумъяабазар: Би олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ

6
2020 оны 10 сарын 222020-10-22
Д.Сумъяабазар: Би олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ

Нийслэлийн Монгол Ардын намын хорооны V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх учиртай.

Зарим хэвлэлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын дарга болно гэж бичжээ. Энэ талаар МАН-аас тодруулахад, "Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдааны дараагаар Нийслэлийн МАН хуралдана. Дараагаар нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргана" гэсэн мэдээлэл өгөв. 

Орон нутгийн сонгуулийн өмнө буюу есдүгээр сарын 1-нд Д.Сумьяабазар хэвлэлд, "Өөрөө хотын дарга болох нь гэсэн яриа яваад байгааг харсан. Яг хатуу хэлье би хотын дарга болохгүй. Би бол олдсон нүх болгонд шургалдаг оготно биш ээ" гэж ярьж байжээ. Тэрээр үүнээс хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй юм.

Одоогоор НИТХ-ын дарга Р.Дагва, төлөөлөгч М.Халиунбат, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч Н.Алтаншагай нарыг Засаг даргын өрсөлдөөнд оролцоно гэсэн мэдээллийг хэвлэлүүд онцолж байна.

Хэрэв Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргад өрсөлдөж, хотын дарга болвол УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх бөгөөд хуульд заасны дагуу орон гарах Сонгинохайрхан дүүрэгт нь нөхөн сонгууль болох юм.

Санал болгох

ЗГ: Манай улс БНХАУ-аас шатахуун импортлохоор бэлтгэж байна

Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна. Түүнчлэн АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байна

2 өдрийн өмнө
200-с дээш малтай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй иргэдийг хүнсний талоноос хасна

Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-с дээш малтай хүмүүсийг шууд хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучлах, зүгээр л мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.

3 өдрийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ.

3 өдрийн өмнө
Ч.Болортуяа: ДЭМБ-аас вакцины гуравдугаар тунг зөвлөөгүй

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хурлаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.

3 өдрийн өмнө