АН-ын шинэ даргын боломжит хувилбарууд

8
2020 оны 10 сарын 222020-10-22
АН-ын шинэ даргын боломжит хувилбарууд

МАН-ын нэр дэвшигчид У.Хүрэлсүхийгээ урдаа бариад, ХҮН-ынхан Т.Доржхандтайгаа хөтлөлцөөд сонгуульд оролцсон бол АН-д хөтлөх хүчирхэг хүн, урдаа барьчих удирдагч байсангүй. Ямар сайндаа л нам бус Ерөнхийлөгчийн хормойноос зүүгдэн байж найман аймагт ялалт авч байх вэ дээ. 

Нийтийн дууны ханхүүд хадаг барьж, оймсонд хавчуулагдсан хүүтэй найзалж, намынхаа тугийг Н.Энхбаяраар хүртэл бариулаад ч хоёр дарааллан унаж, ёроолдоо туллаа. Одоо тэдэнд ёроолоос татаж гаргах шинэ удирдагч хэрэгтэй. Харин тэр нь хэн байх вэ?

АН их хурлаа арваннэгдүгээр сарын 16-нд хийж, намын нийт гишүүдийн саналаар намын даргаа сонгоно. Дээр хэлсэнчлэн, АН-д одоо олигтой лидер байхгүй, Ерөнхийлөгч Х.Баттулгын хормойноос зүүгдэж байгаа. Мөн ирэх 2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох учиртай. Тэгэхээр Ерөнхийлөгчтэй ойр, гар нийлж ажиллах хүн АН-ын дарга болох нь ойлгомжтой зүйл. Ерөнхийлөгчийн зүгээс зөвлөх Я.Санжмятавыг намын даргад зүтгүүлнэ гэх мэдээлэл мэр сэр бий. Гэхдээ Я.Санжмятав өнгөрсөн сонгуулийн штабыг удирдаад амжилт олоогүй тул шаанс багатай.

Өмнө нь АН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж байсан “Сумтай таван гар”-ын нэр дараагийн ээлжинд яригдах биз. Д.Эрдэнэбат шүүхээс ял сонссон. Ж.Батзандан өөр намын дарга. Л.Гантөмөрийн харьяалагдах “Нэг ардчилал” фракц тарсан, намдаа дэмжлэггүй. Намаа ялалтад хүргэж, зангидаж чадаж байсан Н.Алтанхуяг бие дааж нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон нь түүнийг чадалтай, нэр хүндтэйг илтгэнэ. Гэхдээ Н.Алтанхуяг Ерөнхийлөгчтэй гар нийлж ажиллах нь бүрхэг зүйл.

Парламент дотроос намын даргаа сонгоно гэж үзвэл хоёр дахиа сонгогдсон Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, анх удаа парламентад сууж буй Ж.Батсуурь, О.Цогтгэрэл гээд нэр хөвөрнө. Энэ дундаа арай дөнгүүр нь Б.Пүрэвдорж. АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж сүүлийн үед эрх баригчдыг шүүмжилж олны анхааралд өртөөд байгаа. Энэ бүхэн нь намын даргын суудалд санаархсан урдчилсан бэлтгэл ч байж мэднэ.

Парламентын гаднаас нэр дэвших амбицтай гэдгээ зарласан цөөхөн улс төрч байгааг дурьдвал МҮХАҮТ-ийн дарга О.Амартүвшин, УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл.  Энэ хоёроос Ц.Оюунгэрэл олон нийтэд боломжийн харагдах сайн хувилбар ч гэлээ намынхаа дотоод “хор”-нд хэр амь бөхтэй тэмцэж чадах нь эргэлзээтэй.

Яг энэ эгзэгтэй цаг мөчид Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын гишүүнчлэлээ сэргээж, намын шинэчлэлийн асуудлыг ч яриад эхэллээ. Намын жирийн гишүүн намаа шинэчилж чадахгүйг тэр сайн мэдэж байгаа.

Санал болгох

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг саналыг дэмжлээ

Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм.

4 цагийн өмнө
ХЭҮК-ын Эрүүдэн шүүлт хариуцсан гишүүн хэн байх вэ

Өмнө нь уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахад дөрвөн хүн оролцсон боловч нэг нь нэрээ татаж, үлдсэн гурвынх нь хоёр нь Ажлын хэсгийн есөн хүнээс нэг ч санал аваагүй бол нэг нь хоёр хүний л санал авчээ. Иймээс хоёр хүний санал авсан боловч журамд заасан 50 хувиас дээш санал аваагүй П.Оюунчимэг (ХЭҮК-ын гишүүн асан)-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулаагүй. Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан ХЗБХ-ны зөвлөх М.Үнэнбат сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, зохион байгуулах саналтай байгаагаа гишүүдэд хэлсэн.

4 цагийн өмнө
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзжээ

Бүлгийн хуралдаанаас ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

7 цагийн өмнө
Сонгинохайрханчуудыг С.Мөнхчулуун, Н.Батшугар, Г.Очирбат, Х.Бат-Ялалтын хэн нь төлөөлөх вэ

Цар тахлын үед нөхөн сонгууль явуулах уу, хойшлуулах уу гэдэг асуудал ч яригдаж магадгүй. Нөгөө талаар 28 дугаар тойргоос сонгогдсон гурван гишүүний хоёр нь эзгүй байна. Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болсон бол Н.Учрал гишүүний бие тааруу байгаа юм.

9 цагийн өмнө