Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад нэр дэвшүүллээ

2
2020 оны 10 сарын 222020-10-22
Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад нэр дэвшүүллээ

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Тусгаар тогтнолын ордонд яг одоо болж байна. 

Өнөө өглөө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар нийслэлийн засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж, Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан.

Тэгвэл дөнгөж сая Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанд дээрх шийдвэрийг танилцуулж, нэр дэвшигчдийг танилцууллаа.

Санал болгох

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхийг саналыг дэмжлээ

Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм.

3 цагийн өмнө
ХЭҮК-ын Эрүүдэн шүүлт хариуцсан гишүүн хэн байх вэ

Өмнө нь уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахад дөрвөн хүн оролцсон боловч нэг нь нэрээ татаж, үлдсэн гурвынх нь хоёр нь Ажлын хэсгийн есөн хүнээс нэг ч санал аваагүй бол нэг нь хоёр хүний л санал авчээ. Иймээс хоёр хүний санал авсан боловч журамд заасан 50 хувиас дээш санал аваагүй П.Оюунчимэг (ХЭҮК-ын гишүүн асан)-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулаагүй. Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан ХЗБХ-ны зөвлөх М.Үнэнбат сонгон шалгаруулалтыг дахин зарлаж, зохион байгуулах саналтай байгаагаа гишүүдэд хэлсэн.

4 цагийн өмнө
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзжээ

Бүлгийн хуралдаанаас ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

6 цагийн өмнө
Сонгинохайрханчуудыг С.Мөнхчулуун, Н.Батшугар, Г.Очирбат, Х.Бат-Ялалтын хэн нь төлөөлөх вэ

Цар тахлын үед нөхөн сонгууль явуулах уу, хойшлуулах уу гэдэг асуудал ч яригдаж магадгүй. Нөгөө талаар 28 дугаар тойргоос сонгогдсон гурван гишүүний хоёр нь эзгүй байна. Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагч болсон бол Н.Учрал гишүүний бие тааруу байгаа юм.

8 цагийн өмнө