Зам тээврийн ноцтой ослын улмаас 6 хүний амь нас хохирчээ

2020 оны 10 сарын 232020-10-23
Зам тээврийн ноцтой ослын улмаас 6 хүний амь нас хохирчээ

2020.10.19-22-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1456 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1145  дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтсэний 4 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 5  хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-       Явган зорчигч мөргөх хэлбэрээр –12

-       Мөргөлдөх хэлбэрээр-4

-       Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.10.21-ний өдөр 22 цагийн орчимд  Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг /сумын төвөөс зүүн тийш 10км/ шороон замд УАЗ-469 маркийг автомашин Hyundai porter маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 44 настай, эрэгтэй Г-н амь нас хохирсон.

2020.10.19-ний өдрийн 18:55 цагийн орчимд СХД-ийн 18 дугаар хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж “Тэсо” ХХК-ны урд замд Kia lotze маркийн автомашины  жолооч явган зорчигч 52 настай, эмэгтэйг мөргөж амь насын хохироосон. 

2020.10.22-ны 20 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1-р баг “Намуун далай” гэх газар /сумын төвөөс хойш 50 км/ шороон замд  фургон маркийн автомашин онхолдож, зорчигч 4 настай, эмэгтэй К-н амь нас хохирсон.

2020.10.20-ны 19.30 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сум 2-р баг “Бүс Хайрхан” гэх газар /Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн 188 кт/-т асфальтан замд Toyota Prius-20  маркийн автомашин Kia Granbird  автобустай мөргөлдөж,  зорчигч 23 настай, эмэгтэй Н-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарсан байна. 

2020.10.20-ны 17.10 цагийн орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сум 2-р баг “Цост булаг” гэх газар /сумын төвөөс баруун зүгт 60 км/-т шороон замд “Мустанг” маркийн улсын дугааргүй П жолоотой мотоцикл онхолдож жолооч  45 настай, эрэгтэй П-н амь нас хохирсон

2020.10.20-ны 16.00 цагийн орчим Төв аймгийн Баян сум 2-р баг “12-р зөрлөг” гэх газар /сумын төвөөс урд зүгт 22 км/-т асфальтан замд Toyota Prius-20  маркийн автомашин онхолдож, жолооч 21настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон.

Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 449 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 158 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 0 зогсолт хийн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

24 цагийн хугацаатай хөл хорио тогтоон, сумаас гарах орох хөдөлгөөн болон сум доторх автомашин болон иргэдийн хөл хөдөлгөөнийг хатуу хязгаарлав.

13 цагийн өмнө
Монгол орны хамгийн нам дор газар Хөх нуурын хотгор биш болжээ

Говь-Алтай аймгийн Номингийн говийн Элс хотгор нь 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин д.т.д 560 м цэгээс даруй 34 м-ээр нам юм байна. 

14 цагийн өмнө
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2500 ширхэг түргэвчилсэн оношлуур байна

Мөн 19 тусгаарлах байранд 172 ор, тусгаарлан ажиглах байр 37, сумдад 65 өрөө, 176 ор бэлэн байгаа юм. 

14 цагийн өмнө
Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын наймд нь шинж тэмдэг илрээгүй

Дорноговь аймагт онош баталгаажсан тохиолдлуудын 9 иргэнд нь хамар битүүрэх, халуурах, амт, үнэр мэдрэхгүй байх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Харин 8 иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. 

14 цагийн өмнө