Орон нутгийн сонгуулиар олны анхаарал татсан хэргүүд

2020 оны 10 сарын 202020-10-20
Орон нутгийн сонгуулиар олны анхаарал татсан хэргүүд

Орон нутгийн сонгуулиар анхаарал татсан олон хэрэг гарсан. Тэдгээрээс товчхон эргэн сануулъя:

НЭГ: МАН-аас НИТХ-д нэр дэвшигч Б.Гангамөрөн, Б.Сэвжидмаа нарын хар машиныг хакердаж болох эсэх асуудлаар хийсэн уулзалтын бичлэг задарсан. Эх сурвалж: https://eguur.mn/143328/

ХОЁР: Сүхбаатар аймагт орон нутгийн сонгуулийн үеэр Ж.Батсуурь гишүүн архи тарааж, улмаар иргэний амь нас эрсэдсэн гэх харамсалтай тохиолдол гарсан. Эх сурвалж: http://npost.mn/a/170484

ГУРАВ: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Э.Болбаатар нь архидан согтуурч, тус суманд бие даан нэр дэвшиж байсан, М-ийг автомашинаараа дайрч амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй үйлдэл гарсан. Эх сурвалж: http://isee.mn/n/14452

ДӨРӨВ: Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Мөнхзаяагийн ухуулагч нар нь Чингэлтэй дүүргийн 18-р хороонд мөнгө тараасан хэрэг гарсан. 

Эдгээр хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

 

 

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

5 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

5 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

6 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

11 цагийн өмнө