ХҮН-аар мэдэгдэл хийлгэж, МАХН-ын ганц төлөөлөгчийг МАН-д урвуулсан учир

4
2020 оны 10 сарын 202020-10-20
ХҮН-аар мэдэгдэл хийлгэж, МАХН-ын ганц төлөөлөгчийг МАН-д урвуулсан учир

 

Баянгол дүүрэгт орон нутгийн сонгуулиар МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан. Олонхи нь МАН боловч ИТХ-ын даргыг сонгоход 50-иас дээш хувийн санал хэрэгтэй. Энэ нь 41 суудлын 21 кноп хэрэгтэй гэсэн үг.

Өнөөдөр 21 дэх кнопоо болгож МАН-ынхан буюу УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаярыг “худалдаж авчээ”. Эрдэнэбаатарын Магнайбаяр гэдэг залуу Хөвсгөл аймагт МАХН-ын 39 дүгээр мянгатын даргаар ажиллаж байгаад саяын сонгуулиар Баянголд нэр дэвшиж сонгогдсон. “Залуудаа” МАН-ын дэргэдэх НАМЗХ-д ажиллаж байсан, дүүргийнхээ 23 дугаар хорооныхоо оршин суугчдын ирээдүйг бодож ийм сонголт хийлээ гэж өөрөө тайлбарласан байна.

122049717_2419752004995759_7512041416115228743_n.jpg
БГД-ийн 23 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшиж ДИТХ-д сонгогдсон Э.Магнайбаатар МАН-д элсч буй нь.

Намын суудлын тоог сонгуулиар ялсан дүнгээр тооцдог учраас Э.Магнайбаяр МАН-д элссэнээр МАН 20 суудалтай хэвээрээ. МАХН ч нэг суудалтай хэвээр үлдэнэ. Нэгжийн хуулиар /Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль/ дүүргийн сонгуульд хамгийн олон суудал авсан нам түрүүлж ИТХ-ын даргад хүнээ нэр дэвшүүлнэ. МАН 20 суудалтай учраас ИТХ-ын даргаа түрүүлж зарлана гэсэн үг.

Хоёрт гэвэл, дүүргийн төлөөлөгч нар өөрийгөө ИТХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн үг. Ийм боломж ХҮН-ын хоёрт ч, МАХН-ын нэгт ч, АН-ын 18-д ч байгаа гэсэн үг. Харин ИТХ-ын дарга болохын тулд 21 хүний кноп хэрэгтэй.

АН, МАХН хоёр хамтарч сонгуульд оролцсон болохоос эвсэл байгуулаагүй. АН-ын 18 дээр МАХН-ын нэг төлөөлөгч нэмэгдээд ч 19 л санал. 21-үүлээ болоход ХҮН-ынхны санал дутаж байгаа юм.

ХҮН.png
Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяр, "Манай нам засаглалд оролцохгүй" гэж өчигдөр мэдэгдэв.

Хэдийнээсээ л МАН-д худалдагдсан гэж хэвлэлд бичигдээд байгаа ХҮН өчигдөрхөн “Манай нам засаглалд оролцохгүй. Засаг даргад нэр дэвшихгүй” гэдэг мэдэгдэл хийчихсэн. Өөрөөр хэлбэл, ХҮН-ын хоёр төлөөлөгч ИТХ-ын даргад ч, Засаг даргад ч өрсөлдөхгүй гэсэн үг. Энэ мэдэгдлийг хэн хийлгэсэн нь тусдаа. Ямартай ч ХҮН-ынхан АН-тай нийлэхгүй гэдгээ Баянголын асуудалд цаад утгаараа хэлчихсэн гэсэн үг.

Тэгэхээр Ж.Ганбаатар тэргүүтэн Э.Магнайбаярыг МАХН-аас урвуулж чадаж байгаа нь ИТХ-ын даргаа сонгох буюу цаашлаад Засаг дарга, түүний орлогч нарыг саадгүй томилох замаа зассан хэрэг гэж ойлгож болохоор байна. Харин Э.Магнайбаярт сонгуулиар зүтгэсэн АН, МАХН-ын гишүүд, дэмжигчид, ухуулагчид болон саналаа итгэж өгсөн сонгогчдын итгэл талаар болов. Хэрэв Баянголд засаглаж байсан АН-ын бэхжүүлсэн сүлжээ байгаагүй бол  Хөвсгөлөөс ирсэн МАХН-ын гишүүн сонгогдох байсан болов уу?

Санал болгох

ХҮН-аар мэдэгдэл хийлгэж, МАХН-ын ганц төлөөлөгчийг МАН-д урвуулсан учир

Өнөөдөр 21 дэх кнопоо болгож МАН-ынхан буюу УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар МАХН-аас сонгогдсон Э.Магнайбаярыг “худалдаж авчээ”. Эрдэнэбаатарын Магнайбаяр гэдэг залуу Хөвсгөл аймагт МАХН-ын 39 дүгээр мянгатын даргаар ажиллаж байгаад саяын сонгуулиар Баянголд нэр дэвшиж сонгогдсон. “Залуудаа” МАН-ын дэргэдэх НАМЗХ-д ажиллаж байсан, дүүргийнхээ 23 дугаар хорооныхоо оршин суугчдын ирээдүйг бодож ийм сонголт хийлээ гэж өөрөө тайлбарласан байна.

1 сарын өмнө
Хан-Уул дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид

Хан-Уул дүүргийн ИТХ-ын сонгууль 15 тойрогтой. Сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлж, 20.00 цагт дуусна. 

2 сарын өмнө
Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшигчид

Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль 15 тойрогтой. Сонгуулийн санал хураалт 07.00 цагт эхэлж, 20.00 цагт дуусна. 

2 сарын өмнө
Танилц: НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид дүүргээр

Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт эхэлж, оройн 20.00 цагт дуусна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг танилцуулж байна.

2 сарын өмнө