Интернетийн хурдны дээд амжилт: Секундэд 178 терабайт

2020 оны 10 сарын 222020-10-22
Интернетийн хурдны дээд амжилт: Секундэд 178 терабайт

Дэлхийн хамгийн хурдан өгөгдөл дамжуулах хурдыг Лондонгийн их сургуулийн инженерүүдийн баг гүйцэтгэж өмнөх дээд амжилтаас 20 хувиар ихэсгэсэн байна. Xtera, KDDI Research гэх холбооны хоёр компанитай хамтран ажилласан ба судалгааны багийг доктор Lidia Galdino (Лондонгийн их сургуулийн электроник цахилгаан инженерийн тэнхим ) ахалсан бөгөөд мэдээлэл дамжуулах хурдыг секундэд 178 терабайт болгосон. Энэхүү хурдаар нь Netflix–ийн видео санг 1 секундээс ч бага хугацаанд татах боломжтой. Энэхүү амжилт нь одоогийн байдлаар дэлхий дээр тархсан байгаа ямар ч сүлжээний системээс 2 дахин их чадалтай ба одоо ашигладаг оптик дамжууллаас илүү өргөн гэрлийн муж ба долгионы уртыг ашиглажээ. Одоогийн сүлжээний бүтэц нь 4.5THz –ийн хязгаарлагдмал зурвасын өргөнийг ашиглаж байгаа бөгөөд харин судлаачид 16.8THz-ийн зурвасын өргөнийг ашиглажээ. Судлаачид энэхүү ажилдаа илүү өргөн зурвасаар дохио дамжуулахдаа өөр өөр өсгөлтийн технологиуд(дохио өсгөх) хослуулсан ба геометрийн хэлбэржүүлэлтийн аргыг хөгжүүлэх замаар мэлээлэл дамжууалах хурдыг ахиулсан байна. Энэхүү аргын давуу тал нь одоо байгаа систем дээр 40-100км зайд байрладаг өсгөгчийг шинэчлэх замаар ашиглах боломжтой.

(Өсгөгчийг шинэчлэхэд 16000 фунт стерлинг ба суурин газар оптик утас  суурилуулахад нэг км-т 450000 фунт стерлинг болно.)

 

Энэхүү хурдны тусламжтайгаар хамгийн анхны хар нүхний зургийг цаг хүрэхгүй хугацаанд татаж авах боломжтой юм. Энэхүү зургийг хагас тонн хатуу дискэн дээр хадгалан онгоцоор зөөвөрлөж байсан. Мөн энэхүү хурд нь Америкийн математикч Клод Шенноны олж тогтоосон өгөгдөл дамжуулах онолын хязгаарт тун дөхөж очсон байна.

Лондонгийн их сургуулийн багш , хатан хааны академийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Galdino хэлэхдээ орчин үеийн үүлэн мэдээллийн төвүүд харилцан холболт хийхдээ 35 терабит хүртэл өгөгдөл дамжуулах боломжтой бол бидний ажиллаж буй энэхүү шинэ арга нь одоо байгаа дэд бүтцийг мөн оптик шилэн холболтын зурвасын өргөнийг илүү үр ашигтайгаар ашиглах  боломжийг өгч байна гэж хэлсэн байна. Covid-19 цар тахалтай холбоотойгоор өргөн зурвасын үйлчилгээний эрэлт эрс нэмэгдэж өмнөх үетэй харьцуулахад интернэтийн урсгал 60%-иар өссөн байна. Урьд өмнө нь тохиолдож байгаагүй ийм нөхцөл байдлаас улбаалан өргөн зурвасын сүлжээний байдал илүү ноцтой болж байна.

Түүнчлэн Dr.Galdino нэмж хэлэхдээ: Covid-19-ийн хямралаас үл хамааран интернэтийн урсгал сүүлийн 10 жилийн хугацаанд нэмэгдэж байсан ба энэ бүх өсөлт нь интернэтийн үнэ буурч байсантай холбоотой гэж тэрээр хэлсэн байна.

 

Эх сурвалж: ШУА

 

Санал болгох

Wi-fi төхөөрөмжөө унтрааж заншвал толгой өвдөх, нойргүйдэх, чих шуугих нь багасна

 Wi-fi технологийн төхөөрөмжөөс ялгарсан цацраг нь биетийн атомыг иончлох хэмжээний энерги агуулаагүй байдаг. Төхөөрөмжөөс ялгардаг цацраг нь ионжоогүй хэдий ч энэ нь аюулгүй гэсэн үг биш юм. Учир нь ионжоогүй цацрагт хүний бие удаан хугацаанд өртвөл сөргөөр нөлөөлж эхэлдэг.

5 өдрийн өмнө
Японууд супер компьютер угсарч COVID-19-ийн эсрэг ашиглаж байна

“Пугаку” супер компьютер нь 7,630,848 cpu сувагтай ба Tofu interconnect D (28 Gbps x 2 lane x 10 port) сүлжээгээр холбогдсон 158,976 ширхэг бүрэлдэхүүн компьютерүүдаас бүрдсэн юм. Уг супер компьютерийг 2019 оны арванхоёрдугаар сараас RIKEN хүрээлэнгийн шинжлэх ухаан-судалгааны тооцооллын төвд шилжүүлж байршуулах ажил эхэлж 2020 оны тавдугаар сард шилжүүлэлт, угсралт, тохируулгын ажил бүрэн дуусч ковид-19 цар тахалтай тэмцэхэд эрдэмтэн судлаач нар ашиглаж байна.

5 өдрийн өмнө
Шанхайн 85 жилийн настай “алхдаг” барилга

Өөрөөр хэлбэл “робот хөл”-ний тусламжтайгаар 7600 тонн жинтэй барилгыг нүүлгэсэн юм.

18 өдрийн өмнө
Интернетийн хурдны дээд амжилт: Секундэд 178 терабайт

Дэлхийн хамгийн хурдан өгөгдөл дамжуулах хурдыг Лондонгийн их сургуулийн инженерүүдийн баг гүйцэтгэж өмнөх дээд амжилтаас 20 хувиар ихэсгэсэн байна.

1 сарын өмнө