Дуучин Ч.Мишээл уран бүтээлдээ эргэн орлоо

2020 оны 10 сарын 222020-10-22
Дуучин Ч.Мишээл уран бүтээлдээ эргэн орлоо

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбатын ONE music Production артист Ч.Мишээлийн "Чи амласан" шинэ дууны клип аравдугаар сарын 18-нд гарчээ. Түүнийг анх 2016 онд My Voice тэмцээнд орж байсан үеэс зарим нь санаж буй бизээ. One music Production-тай ажиллаад анхны гаргасан "Санаж байна уу" дуу нь чартуудад тэргүүлж олны таашаал хүртэж байсан. Мөн Чинбаагийн зохиож хөгжмийн найруулгыг хийсэн "Ээж" дууг өвөр монголд гаргасан нь амжилттай болж олон хүмүүсийн хүртээл болж байсан билээ.

 

Түүний дараагийн уран бүтээл нь "Хүслээ бод" хэмээх нэртэй шинэ жилд зориулсан дуу байдаг. Мишээлийн онцлог нь өөрөө дууныхаа шүлгүүдийг бичдэг юм. Энэ удаагийн шинэ уран бүтээл "Чи амласан " дууны Ая болон хөгжмийн найруулгыг Чинбаа хийсэн, Шүлгийг дуучин Мишээл өөрөө бичсэн. Хөгжмийн найруулгыг Чинбаа R & B поп урсгалаар хийсэн бөгөөд монгол үндэсний хөгжим болох эвэр бүрээ болон ятга хөгжимтэй чадварлагаар нийцүүлсэн нь их сонирхолтой шинэ уур амьсгалтай болжээ. Дуу болон хөгжмийн микс мастеринг, хөгжмийн тохиргоог Сингапурийн МҮХ студийн хөгжмийн инжинер Жэрри Чуа хийж гүйцэтгэсэн. Эвэр бүрээч Чинбат, ятгач Солонго нар үндэсний хөгжмийг барууны хөгжмийн хэв маягтайгаар сэтгэж мэдрэн тоглосон нь их анхаарал татаж байна. Дууны видео клипийг Лемон продакшны залуучууд бүтээж, хувцас дизайн, стилистээр Futuristic type хамтарч ажилласан байна.

Санал болгох

Дуучин Укаг алтан гадас одонгоор шагнажээ

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалгалаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд энэ сайхан өдрөө алтан гадас одонгоор шагнагджээ. 

24 өдрийн өмнө
Дуучин Ч.Мишээл уран бүтээлдээ эргэн орлоо

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Чинбатын ONE music Production артист Ч.Мишээлийн "Чи амласан" шинэ дууны клип аравдугаар сарын 18-нд гарчээ.

1 сарын өмнө
Жастин Бибер Бенни Бланкотой хамтран шинэ уран бүтээл хийжээ

Жастин Бибер Бенни Бланкотой хамтарсан “Lonely” нэртэй шинэ уран бүтээлээ өнөөдөр олон нийтэд цацлаа.  

1 сарын өмнө