Беларусийн Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзлаа

2020 оны 10 сарын 232020-10-23
Беларусийн Элчин сайд Станислав Чепурнойг хүлээн авч уулзлаа

Аравдугаар сарын 22-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной-ийг хүлээн авч уулзлаа. Талууд Монгол-Беларусийн хамтын ажиллагааны хүрээнд онцгой байдлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр цаашдын хэтийн төлөвийн талаар ярилцсан байна. Монгол улс 1991 оны 12-р сард Бүгд Найрамдах Беларусь Улсын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн анхны улсуудын нэг юм. Улмаар 1992 оны 1-р сарын 24-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоож байсан юм. Манай улс дахь Беларусийн Элчин сайдын яам 2014 онд нээгдсэн.

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

5 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

5 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

6 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

11 цагийн өмнө