Кофе, ногоон цай нь чихрийн шижинтэй хүмүүсийн амьдралыг уртасгадаг

2020 оны 10 сарын 232020-10-23
Кофе, ногоон цай нь чихрийн шижинтэй хүмүүсийн амьдралыг уртасгадаг

        Японы эрдэмтэд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй 5000 хүний дунд судалгаа явуулахад ногоон цай, кофе уух нь нас барах эрсдлийг бууруулж байгааг тогтоожээ. Судалгааны ажил таван жилийн турш үргэлжилж 66 хүртэлх насны хүмүүс оролцсон байна. Өдөрт дөрөв ба түүнээс дээш аяга ногоон цай, хоёр аяга кофе уух нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн наслалтыг дунджаар таван жилээр уртасгах боломжтойг ажиглалтын явцад тогтоосон. Өөрөөр хэлбэл нас барах эрсдэл 63 хувиар буурсан. Харин өдөр бүр ганц аяга кофе эсвэл ногоон цай уух нь нас барах эрсдлийг 12-15% тус тус бууруулж болзошгүй юм байна. Ногоон цай, кофег чихэргүй, сүүгүй уух нь илүү үр дүнтэй гэдгийг Японы Кюүшюү Их сургуулийн туслах профессор, доктор Юүжи Коморита сануулжээ.

ногоон цай.jpg

Ногоон цай, кофены хэрэглээ өндөр байх нь зөвхөн чихрийн шижин бус бүх шалтгаант нас баралтыг бууруулж болохыг судалгааны дүн харуулсан. Ногоон цай нь ургамлын гаралтай учраас хүний биед хор нөлөөгүйн дээр, аливаа үрэвслийг анагаахад тустай. 


 

 

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

4 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

4 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

5 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

10 цагийн өмнө