БНСУ-д томуугийн вакцин хийлгэж нас барсан хүний тоо 30 давлаа

2020 оны 10 сарын 232020-10-23
БНСУ-д томуугийн вакцин хийлгэж нас барсан хүний тоо 30 давлаа

БНСУ-д томуугийн вакцин хийлгэсний дараа өчигдрийн байдлаар 13 хүн нас барсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 30 давсан байна. Томуугийн вакцинаас болж нас барсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас энэ талаар нарийн шалгаж байгаа тухай мэдэгджээ. Вакцинаас болж 17 настай сурагч энэ сарын 16-нд нас барсан. Энэ нь анхны тохиолдол байсан юм. Үүний дараагаар Сөүл, Кёнгидо мужид нас барсан тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн байна. 

Одоогоор вакцинаас үхэлд хүргэх хортой бодис илрээгүй. Мөн түгээмэл илэрдэг гаж нөлөөнөөс болж нас барсан байх магадлалыг шалгахад сөрөг хариу гарчээ. “COVID-19” цар тахал дэгдсэн энэ үед томуугийн вакцинжуулалтыг зогсоохгүй гэдгээ тус улсын холбогдох яамнаас мэдээлсэн байна. 
Өмнөд Солонгост жилд томуугийн шалтгаант 3000 орчим нас баралт бүртгэгддэг.  

томуугийн вакцин.jpg

 

Санал болгох

Монгол кино ОУ-ын баримтат киноны наадмаас шагнал хүртлээ

"Хүрд" нэртэй 52 минутын тус баримтат кинонд амиа хорлолт болон амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн тухай өгүүлдэг.

11 цагийн өмнө
Япон улс тахлын үед ЖДҮ-ээ хүүгүй зээл, эргэлтийн хөрөнгөөр дэмжиж байна

Япон улс коронавирусын тархалт, халдвар хамгааллын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг ард иргэдэд цаг тухайд нь мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал телевизийн нэвтрүүлгийг өргөн ашиглахын сацуу интернет орчинд цахим сайт (Япон улсын Ерөнхий сайдын өргөөний хэвлэлийн албаны вэб сайт, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт)-ууд, Facebook, Twitter, YouTube зэрэг сүүлийн үеийн харилцаа холбоо, мэдээллийн сувгуудыг өргөн ашиглаж эрүүл мэнд, эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээ, нийгмийн халамж, ажил эрхлэлт зэрэг бүхий л өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээллүүдээр ард иргэдээ хангаж байна. 

11 цагийн өмнө
БНСУ цар тахлын үед эмнэлгийн хог, хаягдалд анхаарал хандуулжээ

БНСУ-д цар тахлын эсрэг арга хэмжээ авах зорилгоор Засгийн газраас мэдээллийн технологи ашиглан тандалт судалгаа хийх, холбоо барих, мөрдөх зэргийг тус улсын иргэд хүлээн зөвшөөрч байна. Учир нь сүүлийн үед нийт иргэдийн дунд явуулсан судалгаагаар өөрийн хувийн нууцыг нийгмийн эрүүл мэндийн төлөө золиослоход бэлэн гэж БНСУ-ын иргэдийн 84 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна.

12 цагийн өмнө
Цар тахлын эсрэг Германд хэрэгжүүлсэн арга хэмжээ

2020 оны 11 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгасан бөгөөд үүнийг товч багцлан авч үзвэл цар тахлын эсрэг ХБНГУ-ын баримталж буй өнөөгийн бодлого, арга хэмжээ дараах чиглэлд голлон төвлөрч байна. Үүнд:

13 цагийн өмнө