Д.Сумъяабазар: Хамгийн түрүүнд түгжрэлийн асуудлыг шийднэ

4
2020 оны 10 сарын 232020-10-23
Д.Сумъяабазар: Хамгийн түрүүнд түгжрэлийн асуудлыг шийднэ

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжсэн.

Д.Сумъяабазар "Хууль зөрчсөн эсэх асуудал байхгүй. УИХ-ын даргад чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Хотын дарга болвол нэн тэргүүнд түгжрэлийн асуудлыг барьж авна. Гэхдээ түгжрэлийг тэр дор нь алга болгоод, арилгачихдаг зүйл биш.

Би МАН-д үүрийн дарга хийж байсан. СХД-ийн намын хорооны дарга, Нийслэлийн намын хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн намын хорооны дарга гээд албан тушаалуудыг хашиж байна. Намын заричм, дүрэм журам гэдэг их чухал. Сахилга бат, эв нэгдэл гэдэг бол намд байх ёстой. 50-д хоногийн хэлсэн байр суурь бол миний хувь хүний байр суурь. Намын Удирдах зөвлөл, Нийслэлийн намын хорооны хүрээнд бүрэн дүүрэн хариуцаад нийслэлийг удирдаад, ачаагаа үүрээдяв гэхээр би яаж үгүй гэх вэ дээ. Хувь хүний хувьд тийм амар сонголт байгаагүй. УИХ бол бодлогын түвшинд ажилладаг, Монгол Улсын хэмжээний бодлого зохицуулалтуудыг хийдэг. Харин хотын дарга бол иргэдтэйгээ илүү ойр ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, их ажил эрсдэл дундуур алхах шийдвэр гаргасан.

Санал болгох

Дэмжлэг шаардлагатай цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн өгнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

8 цагийн өмнө
Я.Содбаатар: 12 дугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн хичээл танхимаар орохгүй

Арван хоёрдугаар сарын 1-нээс бүх шатны сургуулийн танхимын хичээлийг зогсоож, 12 сарын 18-наас хоёрдугаар сарын нэгэн хүртэл амраана. Их дээд сургуулиудын тухайд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна. 

8 цагийн өмнө
Д.Золжаргал Архангайн Засаг даргын ажилдаа орлоо

УИХ-ын сонгуулиар Архангай аймагт өрсөлдсөн боловч өвдөг шороодсон Д.Золжаргалыг аймгийнх нь АН Засаг даргад нэр дэвшүүлсэн. Д.Золжаргал нь аймгийнхаа АН-ын дарга бөгөөд аймгийн ИТХ дахь 39 төлөөлөгчийн 20 нь АН-ынх юм.

12 цагийн өмнө