Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

2020 оны 10 сарын 232020-10-23
Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна

Цоохор ирвэс сүүлийн 16 жилд 20 гаруй хувиар цөөрсөн байна. Цоохор ирвэс цөөрсөөр байгаагийн шалтгаан нь бэлчээрийн доройтлоос үүдсэн амьдрах орчин, идэш тэжээл бологч амьтдын хомстол, хүн ирвэсийн зөрчил, уур амьсгалын өөрчлөлт түүнчлэн хулгайн ан, хууль бус худалдаа, зэргээс шалтгаалан цоохор ирвэсний тоо толгой нийт тархац нутгийнхаа хэмжээнд буурсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Тэгвэл цоохор ирвэсийг хамгаалах энэ өдөр Ховд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-ийн Хүрээлэн буй орчны эсрэг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёны бүс газрууд хамтран олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр /2020.10.23/ замын хөдөлгөөнд оролцож буй зорчигч, авто тээврийн жолооч нарт мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал өгч ажиллав.

Цоохор ирвэсний нийт популяцын 20 хувь Монгол Улсад, үүнээс гуравны хоёр нь Алтай Соёны бүс нутгийн Монгол дахь хэсэгт байдаг. 2100 он хүртэлх цоохор ирвэсний амьдрах орчин хэрхэн өөрчлөгдөх таамаглалыг харахад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр одоогийн амьдрах орчны 39 хувь нь хомсдох эрсдэлтэй бөгөөд энд Монгол орны говь, хангайн бүс нутаг багтаж байна. Харин Алтай Соёны бүс нутаг бол цоохор ирвэсний чухал амьдрах орчин бөгөөд түүний оршихуйн эцсийн газар нутаг байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

5 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

6 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

7 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

11 цагийн өмнө