Доналд Трамп: Цар тахал ийм нөхцөл байдалд хүрсэн нь миний буруу биш

2020 оны 10 сарын 232020-10-23
Доналд Трамп: Цар тахал ийм нөхцөл байдалд хүрсэн нь миний буруу биш

Дэлхий дахины анхаарлыг татаж буй үйл явдал бол ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын 59 дэх Ерөнхийлөгчийн сонгууль. 90 минутын турш үргэлжилсэн сүүлийн халз мэтгэлцээний үеэр COVID-19 цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, гадаад бодлогын тухай онцолсон юм. Тухайлбал, Жо Байден хэлэхдээ “Бид хэдийнээ COVID-19 цар тахалтай эвлэрч, олон хүмүүс үхэж байгааг энгийн зүйл мэтээр хүлээж авч байна. Цар тахлын үзүүлж буй хохирлын хариуцлагыг хүлээхийг шаардаж байна” гэсэн юм. Үүнд Трамп "Би бүх хариуцлагыг хүлээнэ" гэж хариулсан.  Хэдэн секундын дараа тэрээр: "Өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрсэн нь миний буруу биш" гэжээ. Мөн вакцин тун удахгүй хэдэн долоо хоногийн дараа бэлэн болно гэсэн юм. Жо Байден үүний хариуд “Ямар ч тодорхой төлөвлөгөөгүй,  ирэх жилийн дундаас өмнө вакцинтай болно гэсэн ямар ч найдвар алга” хэмээсэн байна.

Санал болгох

Монгол кино ОУ-ын баримтат киноны наадмаас шагнал хүртлээ

"Хүрд" нэртэй 52 минутын тус баримтат кинонд амиа хорлолт болон амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлийн гишүүдийн тухай өгүүлдэг.

10 цагийн өмнө
Япон улс тахлын үед ЖДҮ-ээ хүүгүй зээл, эргэлтийн хөрөнгөөр дэмжиж байна

Япон улс коронавирусын тархалт, халдвар хамгааллын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг ард иргэдэд цаг тухайд нь мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тухайлбал телевизийн нэвтрүүлгийг өргөн ашиглахын сацуу интернет орчинд цахим сайт (Япон улсын Ерөнхий сайдын өргөөний хэвлэлийн албаны вэб сайт, Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайт)-ууд, Facebook, Twitter, YouTube зэрэг сүүлийн үеийн харилцаа холбоо, мэдээллийн сувгуудыг өргөн ашиглаж эрүүл мэнд, эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээ, нийгмийн халамж, ажил эрхлэлт зэрэг бүхий л өдөр тутмын амьдралд хэрэгтэй мэдээллүүдээр ард иргэдээ хангаж байна. 

10 цагийн өмнө
БНСУ цар тахлын үед эмнэлгийн хог, хаягдалд анхаарал хандуулжээ

БНСУ-д цар тахлын эсрэг арга хэмжээ авах зорилгоор Засгийн газраас мэдээллийн технологи ашиглан тандалт судалгаа хийх, холбоо барих, мөрдөх зэргийг тус улсын иргэд хүлээн зөвшөөрч байна. Учир нь сүүлийн үед нийт иргэдийн дунд явуулсан судалгаагаар өөрийн хувийн нууцыг нийгмийн эрүүл мэндийн төлөө золиослоход бэлэн гэж БНСУ-ын иргэдийн 84 хувь нь хүлээн зөвшөөрсөн байна.

11 цагийн өмнө
Цар тахлын эсрэг Германд хэрэгжүүлсэн арга хэмжээ

2020 оны 11 дүгээр сарын 2-ний өдрөөс эхлэн ХБНГУ-ын Засгийн газар цар тахлын эсрэг авах арга хэмжээгээ чангатгасан бөгөөд үүнийг товч багцлан авч үзвэл цар тахлын эсрэг ХБНГУ-ын баримталж буй өнөөгийн бодлого, арга хэмжээ дараах чиглэлд голлон төвлөрч байна. Үүнд:

12 цагийн өмнө