Алтны экспорт 800 сая ам.доллараар нэмэгдлээ

2020 оны 10 сарын 302020-10-30
Алтны экспорт 800 сая ам.доллараар нэмэгдлээ

Алтны экспортын орлого 800 сая ам.доллараар нэмэгдсэн тухай Монгол банкнаас мэдээллээ. Аравдугаар сарын 20-ны байдлаар Төв банк 18.9 тонн үнэт металл авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад долоон тонноор илүү байжээ. Төв банк энэ жил 21 тонн үнэт металл худалдаж авснаар валютын нөөцөө 1.2 тэрбум доллараар нэмэгдүүлэх боломжтой.
Гадаад валютын нөөц есдүгээр сарын сүүлээр 3.697 тэрбум долларт хүрч, өмнөх сараас 1.2 хувиар өссөн байна.
Төв банк "Алт-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд алт олборлож буй компаниудад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгож байна.
 

Санал болгох

О.Амартүвшин: Хөл хориог он дуустал сунгахад 430 мянган хүн ажилгүй болно

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр “COVID19 ба ААН-үүдийн нөхцөл байдал” судалгааны үр дүнг танилцуулж, цаашид эдийн засгийг сэргээх гарц шийдлийн талаар цахимаар мэдээлэл хийлээ.

4 өдрийн өмнө
Бүх төрлийн будаа, улаанбуудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжлээ

Үүсээд байгаа нөхцөл байдал нь хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангахын чухлыг улс орнуудад анхааруулсан дохио болж байгааг танилцуулгын эхэнд дурдаад дэлхийн зах зээлд цагаан будаа болон ургамлын тосны нийлүүлэлт багасч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан. ДЭМБ-аас цар тахлын үргэлжлэх хугацаа, үр дагаварыг тодорхойлох боломжгүй талаар мэдэгдэж байгаа юм байна. Халдварын тархалт нэмэгдсэн орнуудад хөл хорио тогтоох, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлж байгааг дурдсан. Иймд цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарсан хэмээн үзсэн байна.

4 өдрийн өмнө
Ломбард, ББСБ-ын зээлийн хүүг бууруулах, эргэн төлөлтийг зогсоох асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

6 өдрийн өмнө