Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

2020 оны 10 сарын 272020-10-27
Арваннэгдүгээр сарын цаг агаарын төлөв

Цаг уурын байгууллагаас ирэх арван нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.  

Энэ сард Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр мөн Сэлэнгийн нутаг, Төвийн хойд, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Алтайн уулархаг нутгаар буюу Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь- Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох бол, говь талын нутгаар буюу Өмнөговь, Дорногвийн ихэнх, Сүхбаатарын зарим сумдын нутгаар харьцангуй бага цас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхэн үеээр ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, агаарын температур өмнөх үеэсээ хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

  Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 12 – 14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16 – 18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 5 – 10°С–аар хүйтэрнэ. Харин гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр  зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3 – 5°С–аар сэрүүснэ.Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зургийн цас орно.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16 – 18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Санал болгох

Төв аймаг руу 2500 орчим иргэн явахаар бүртгүүлжээ

Маргаашнаас эхлэн энэ сарын 10-ныг хүртэл хөдөө орон нутгийн иргэдийг нутаг руу нь буцааж эхэлнэ.

6 цагийн өмнө
АТҮТ: Архангай аймагт халдвар илэрсэн учраас тус чиглэлд тээвэрлэлт хийгдэхгүй

Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэдгийг албаныхан сануулав.

11 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 градус хүйтэн байна.

14 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Энэ сард агаарын дундаж температур Алтайн ар говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Тодруулбал /Увсын өмнөд, Ховд болон Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр/ бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

3 өдрийн өмнө