Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

2020 оны 10 сарын 282020-10-28
Монголбанк: 221 иргэнд ипотекийн зургаан хувиар 15.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон. Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна. Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудаас тус тус биелүүлээд байна.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар "Есдүгээр сарын байдлаар банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний 15.6 их наяд нь төгрөгийн 1.6 их наяд төгрөг нь гадаад валютын зээл эзэлж байна. Зээлийн өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар буурсан. Өмнөх сараас 0.2 хувиар буурсан. Зээлийн чанарыг авч үзвэл хугацаа хэтэрсэн зээл 13 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6.6 хувьд хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 11.4 хувьд хүрээд байна. Нийт зээлийн 9 хувийг валютаар олгосон зээл эзэлж байгаа бөгөөд иргэдийн зээлийн 1, ААН-ийн зээлийн 17.4 хувийг валютаар олгосон байна. Зээлийн үлдэгдлийг эдийн засгийн салбараар нь харвал цалин, тэтгэврийн зээл хамгийн их буюу 18 хувийг эзэлж байгаа бол үүний дараа худалдаа үл хөдлөх салбарын зээл жагсаж байна. 

Есдүгээр сард банкууд 1052 зээлдэгчид 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд 30.6 хувийг хөтөлбөр, 69.4 хувийг банкны өөрийн эх үүсвэрээр олгосон байна. Есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.8 их наяд төгрөг буюу нийт зээлдэгчдийн тоо 99.5 мянгад хүрээд байна. Үүний 73.3 хувь нь хөтөлбөрийн 22 хувь нь банкны эх үүсвэр, 4 хувь нь бусад эх үүсвэрээс зээлээ авсан байна. Чанарын үзүүлэлтийг авч үзвэл хугацаа хэтэрсэн зээл 1.6 хувьтай, чанаргүй зээл 3.1 хувьтай тэнцүү байна" гэлээ. 

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

6 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

6 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

7 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

11 цагийн өмнө