Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ

2020 оны 10 сарын 282020-10-28
Дотоод хэргийн их сургуулийг Судалгааны их сургуулийн загвараар хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр/2020.10.27/ хуульзүйн салбарын зарим байгууллагад зочиллоо. Сүүлийн жилүүдэд тус салбарт Засгийн газрын тэргүүн биечлэн ажиллаагүйг албан хаагчид онцолж байв. Эхлээд Дотоод хэргийн их сургуулийн сургалт, орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, Спорт цогцолбор, номын сан, музей, Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн танхим, Албаны бэлтгэлийн буюу байлдааны самбын заал, усан бассейн, Клиник сургалтын гал түймэр унтраах, аврах ангийн техник хэрэгслийн хүчин чадлыг үзэж сонирхов. 
Түүнтэй хамт Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав, ЕС-ын зөвлөх Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Н.Мягмар, ахлах референт Ч.Дондогмаа нар ажиллалаа. Дотоод хэргийн их сургуулийн хотхоны хэтийн хөгжлийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын төслийг сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар танилцуулсан. Жилдээ 5000 гаруй сонсогч бүрэлдэхүүн болон харьяа 11 сургуульд мэргэжлийн боловсрол бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 50 хөтөлбөрийн дагуу суралцан хууль, эрхзүйн салбарт бэлтгэгдэн гарч байна. Цаашид Их сургуулийн бүтцийг өргөтгөж, Шинжлэн магадлахуйн институтийг судалгааны Их сургуулийн загвараар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Мөн Шинжлэх ухаан технологийн парк, Мөрдөх албаны сургууль, Тусгай хүчний сургууль, аврах, гал унтраах клиникийн анги, Спорт, албаны дадлага сургалтын байгууламж, Дотоодын цэргийн ангийг шинээр байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа гэлээ.

 

Санал болгох

Өнөөдөр сар хиртэлтийн оргил үе 17 цаг 42 минутад тохионо

Сарны хиртэлт Монголын цагаар 15 цаг 32 минутад эхлэх бөгөөд хамгийн  оргил үе нь 17 цаг 42 минутад хиртэх юм.

5 цагийн өмнө
Ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээ сөрөг гарчээ

Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хилийн төмөр замын өртөөн дээр бичиг баримтны гадаргуугаас арчдасын шинжилгээ авч байгаа.

5 цагийн өмнө
Тэтгэврийн мөнгийг маргаашаас олгоно

Тэтгэвэр хугацаандаа олгогдож, санхүүжилт дуусах зэрэг асуудал гарахгүй тул тэтгэвэр олгох эхний өдрүүдэд очиж төвлөрөл үүсгэхээс зайлсхийх, цахим үйлчилгээг сонгож АТМ, интернэт банк ашиглах, зайлшгүй банкаар үйлчлүүлэх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг нийт тэтгэвэр авагчиддаа зөвлөж байна.

6 цагийн өмнө
Эрээнцав төмөр замын боомтыг нээнэ

Сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор  нээхээр боллоо.

11 цагийн өмнө