АТГ-ын дарга З.Дашдаваа генерал цол зүүх нь

8
2020 оны 11 сарын 22020-11-02
АТГ-ын дарга З.Дашдаваа генерал цол зүүх нь

Авлигын эсрэг хуулийг АТГ-ын дарга нарт зориулж өөрчлөхөөр болжээ. Ингэхдээ АТГ-ын даргыг цэргийн дээд офицер буюу генерал цолтой болгох заалт оруулах юм байна. Одоогоор АТГ-ын дарга тэргүүн комиссар цол зүүдэг. Энэ цолыг генерал болгож өөрчилбөл АТГ-ын дарга З.Дашдаваа Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаас алтан мөрдэс зүүж таарах юм байна.

Мөн Авлигын эсрэг одоогийн хуулиар АТГ-ын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д танилцуулж, парламент томилдог. Тэгвэл хуулийг өөрчилснөөр АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог болох юм байна. Өөрөөр хэлбэл, З.Дашдаваа комиссар Жанжаагийн Батсайхантай цаашид хамтран ажиллах эсэхээ өөрөө мэднэ гэсэн үг.

Авлигын хууль.JPG

Ташрамд мэдээлэхэд, Авлигын эсрэг хуульд ийм хоёр өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар боловсруулжээ. Хэрэв баталбал У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Хэнтий нутгаас МАН-ын 100 жилийн ойгоор хоёр ч алтан мөрдэстэн төрж мэдэх нь.

Нэг нь сая танилцуулдаг З.Дашдаваа. Тэрээр цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаад сүүлийн нэг жилийн хугацаанд АТГ-т ажиллаж байна. Нөгөө нь ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болд. Хурандаа Ж.Болд цагдаагийн байгууллагад мөн 25 дахь ажилдаа ажиллаж байгаа нэгэн. Түүнд дээд офицерын цол олгох саналыг өнгөрсөн аравдугаар сард Засгийн газраас санал болгож, танилцуулгыг нь Ерөнхийлөгчид явуулсан юм.

 

 

 

 

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

18 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө