ХЭҮК-ын шинэ гишүүдийг танилцуулж байна

22
2020 оны 11 сарын 32020-11-03
ХЭҮК-ын шинэ гишүүдийг танилцуулж байна

ХЭҮК-ийн шинэ гишүүдийг томилох асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд 19 гишүүн ирхээс 17 гишүүн ирж 89.5 хувийн ирцээр 11:11 цагт эхэлсэн. 

ХЭҮК-ийн хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан. Энэ хуулиар ХЭҮК гурван гишүүнтэй байсныг таван гишүүнтэй байхаар шийдвэрлэсэн. 

Нээлттэй сонсголоор нийт 19 хүний нэр дэвшсэн бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор таван нэр дэвшигчийг танилцуулж байна. 

Хуульч Ж.Хунан

ХЗДХЯ-нд мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форумд төслийн зөвлөх, “Партнерс форевер” хуульч. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Хуульч, судлаач Б.Энхболд

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч.

Шинжээч Г.Нарантуяа

Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004 оноос ХЭҮК-т референт, ажлын албаны дарга, Австралийн Үндэсний Их Сургуулийн докторант судлаач хийж байгаад 2018 оноос бие даасан шинжээчээр ажиллаж байна.

Хуульч эрхзүйч Д.Сүнжид

Өмгөөлөгч, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч,  Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна. 

Хуульч Х.Мөнхзул

Сонгинохайрхан дүүргийн шүүх “Нарийн бичгийн дарга”, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”, Хүний эрхийн үндэсний комисст ажилласан.

 

Санал болгох

Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн залуугийн хорих ялыг 15 жил болгожээ

Улсын дээд шүүхээс төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн С.Ганболдын ялыг 15 жил болгон багасгажээ. Анхан болон давах шатны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноож байсан юм.

5 цагийн өмнө
Ц.Анандбазарыг яллагдагчаар татах санал прокурорт хүргүүлжээ

Цагдаагийн байгууллагаас Ц.Анандбазарыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.

7 цагийн өмнө
250 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэх төхөөрөмжийг орон нутагт хандивлажээ

Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын үед өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай 1,000 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг дэмжин “Оюу толгой” компани 570 сая төгрөг хандивласан юм.

7 цагийн өмнө
О.Отгонтөгс: Би таниар панчань хийсэн юм С.Жавхлан ахаа

Худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр иргэн О.Отгонтөгс зөрчлийн тухай хуулиар торгуулах юм.

8 цагийн өмнө