ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчид: Цаазын ялыг дэмжихгүй

3
2020 оны 11 сарын 32020-11-03
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчид: Цаазын ялыг дэмжихгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр тэднээс цаазын ялын талаарх байр суурийг тодруулсан. Нэр дэвшигчид хэрхэн хариулсныг хүргэе.

Ж.Хунан:

-Цаазын ялыг хуульчийн хувьд дэмждэггүй. Энэ байрь суурин дээр анхнаасаа зогссон. Цаазын ял байх нь жишгүүрт хэрэг гарахаас сэргийлэхгүй гэсэн судалгаа бий. Цаазын ял нь өөрөө хүний эрхийн зөрчил. Тийм учраас цаазын ялын эсрэг өөрийн дуу хоолойгоо өргөнө.

Г.Нарантуяа:

-Цаазын ялыг дэмждэггүй. Хэрэв Монгол Улс цаазын ялыг сэргээвэл хүнлэг энэрэнгүй нийгмийг тунхагласан Үндсэн хуульд нийцэхгүй. Хүн төрөлхтөний хүрсэн ёс зүйн түвшнээс Монгол Улс унаж болохгүй гэж бодож байна.

Б.Энхболд:

-Криминологийн хэд хэдэн судалгаа хийсэн. Цаазын ял бол буцаагаад залруулж болдоггүй. Алдааг нь засах боломжгүй. Монгол Улсын эрүүгийн бодлого бие махбодиор эдлүүлдэг бодлого чиглэлээс татгалзаж байгаа. Би хувь хүний хувьд цаазын ялыг дэмждэггүй.

Х.Мөнхзул:

-Цаазаар авах ялыг дэмждэггүй. Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн II нэмэлт протоколд нэгдсэн. Үүнээс ухрах боломжгүй. Төр өөрөө хүнийхээ амьд явах эрхийг хязгаарлах нь зүй зохисгүй үйлдэл. Бэлгийн хүчирхийлэл дээр цаазын ялыг дэмждэг уур амьсгал байгаа. Илүү ураг төрлийн, ах дүү амраг садангийн хооронд үйлдэгддэг. Энэ ялыг сэргээснээр улам далд хэлбэрт оруулах эрсдэлтэй.

Д.Сүнжид:

-Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенц бий. Үүнд нэгдсэн учраас цаазын ялыг хэрэглэх шаардлагагүй. Цаазын ял бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцдэггүй. Хувь хүнийхээ хувьд цаазын ялыг дэмждэггүй.

Санал болгох

Ж.Амарсанаа: МАН улстөржүүлээд намайг Сэлэнгэ байтугай ХӨСҮТ-д ч оруулахгүй

Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа БНХАУ-д коронавирусийн халдвар анх илрэхэд л Уханьд очиж, хөрш орны хүмүүсийг эмчлэх саналтай байгаагаа Улсын онцгой комисст дуулгасан. Гэсэн хэдий ч манай улс коронавирусээс сэргийлэн БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хааж, хил дээр хөл хорио тогтоосон тул Ж.Амарсанаа эмчийг явуулах боломжгүй гэсэн юм.

11 өдрийн өмнө
Шүүхийн шийдвэрийг үл ойшоосон НЭМГ-ын даргыг цагдаагийнхан шалгаж эхэлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын даргыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, тус шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үл ойшоож байгаа учраас НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдорж тогтоол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хяналт тавих харьяаллыг нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт тогтоож өгсөн байна.

18 өдрийн өмнө
Голомтын С.Батхүлэгийг Ховдын гурав "хамгаалж", УИХ-ын гишүүд эсэргүүцэж хурал хаялаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид нэр дэвшигчээр Ц.Цогтыг танилцуулав. Түүнийг гишүүд олонхиороо дэмжиж, амжилт хүссэн. Мөн өмнө нь танилцахаас хойшлуулсан С.Батхүлэгийг УИХ-д танилцуулахаар оруулж ирэхэд гишүүд олонхиороо эсэргүүцэв. С.Батхүлэг нь Голомт банкны өмгөөлөгч, хууль зүйн газрын даргаар ажиллаж байсан хэдий ч Дээд шүүхийн шүүгч болоход хуульчаар ажилласан жил нь хүрээгүй нэгэн. Хэрэв Хууль зүйн байнгын хорооны гишүүд нэр дэвшигч С.Батхүлэгийн материалтай танилцвал хууль зөрчсөн томилгоо Ерөнхийлөгчөөр шууд хийгдэнэ. Тийм учраас танилцахгүй хэмээн бүгд картаа сугалан гарч, Байнгын хорооны хурлыг ирцгүй болгов. Гишүүдийг гарах мөчид УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж С.Батхүлэгт хандан “Ховдын гурав чинь л үлдсэн шүү” гэж хэлнэ лээ. Тэр нь Ш.Адьшаа, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нар юм.

21 өдрийн өмнө
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчид: Цаазын ялыг дэмжихгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр тэднээс цаазын ялын талаарх байр суурийг тодруулсан. Нэр дэвшигчид хэрхэн хариулсныг хүргэе.

21 өдрийн өмнө