Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

2020 оны 11 сарын 32020-11-03
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймаг ажиллаж байна.

Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хоёр тохиолдол Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн. Түргэвчилсэн оношлуураар шалгахад эерэг гарсан.

Сэжигтэй тохиолдолд PCR шинжилгээ хийхэд сөрөг гарсан тухай мэдээллийг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа “Шуурхай бүлэг”-ээс мэдээллээ. Тус хоёр хүн өнгөрсөн 6 дугаар сард тусгай үүргийн онгоцны нислэгээр Казахстан улсаас ирээд 21 хоногийн тусгаарлалтаас гарч Баян-Өлгий рүү буцсан хүмүүс байсан аж.

Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан зүйл байхгүй замын хөдөлгөөн хэвийн горимд байна.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Санал болгох

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 0 зогсолт хийн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

24 цагийн хугацаатай хөл хорио тогтоон, сумаас гарах орох хөдөлгөөн болон сум доторх автомашин болон иргэдийн хөл хөдөлгөөнийг хатуу хязгаарлав.

1 өдрийн өмнө
Монгол орны хамгийн нам дор газар Хөх нуурын хотгор биш болжээ

Говь-Алтай аймгийн Номингийн говийн Элс хотгор нь 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин д.т.д 560 м цэгээс даруй 34 м-ээр нам юм байна. 

1 өдрийн өмнө
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2500 ширхэг түргэвчилсэн оношлуур байна

Мөн 19 тусгаарлах байранд 172 ор, тусгаарлан ажиглах байр 37, сумдад 65 өрөө, 176 ор бэлэн байгаа юм. 

1 өдрийн өмнө
Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын наймд нь шинж тэмдэг илрээгүй

Дорноговь аймагт онош баталгаажсан тохиолдлуудын 9 иргэнд нь хамар битүүрэх, халуурах, амт, үнэр мэдрэхгүй байх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Харин 8 иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. 

1 өдрийн өмнө