Эрдэнэт үйлдвэр 440 сая төгрөгөөр LEXUS-570 автомашин худалдан авч, машиндаа 8 сая 415 мянган төгрөгөөр хамгаалалтын хуулга наалгасан гэх мэдээлэл цацагдсан билээ.
Эрдэнэт үйлдвэрийн шилэн дансны мэдээллийг дахин нягталж үзвэл:
Есдүгээр сард 5,9 сая, 6 сая 640.0, 6 сая 590.0 мянган төгрөгөөр тус тус гурван удаа автомашинд хамгаалалтын хуулга, тень наалгуулсан бөгөөд долдугаар сард 8 сая 415 мянган төгрөгөөр хамгаалалтын хуулга наалгуулжээ.

