Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина

2020 оны 11 сарын 92020-11-09
Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барихаа өнөөдөр /2020.11.09/ мэдэгдлээ. Энэхүү хуулийг анх Ардчилсан нам  санаачлан өргөн барьж  УИХ-аар  2014 оны долоодугаар сарын 1-ний өдөр баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.

Анх өргөн барьсан хуулийн төслийн зорилго нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах,  ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байв. Гэвч хууль хэрэгжих явцад  дараах зөрчил илэрч байна. Үүнд:

-Шилэн данс хөтлөхгүй байх

-Буруу, худлаа хөтлөх

-Шилэн дансанд мэдээлсэнээ засах

-Илэрхий зөрчил гаргасан ч хариуцлага хүлээлгэхгүй байна.

Иймд УИХ дахь Ардчилсан намын  бүлэг Шилэн дансны тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачиллаа. Нэмэлт өөрчлөлтөд, одоо мөрдөж байгаа хуулиар төсвийн хөрөнгөөс 5 сая төгрөгөөс дээш хийсэн гүйлгээг шилэн дансны цахим хуудсанд мэдээлнэ гэснийг  1 сая төгрөг болгон бууруулах, зөрчил гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хуулийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй байхаар төсөлд тусгав.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригийн ээлжит хуралдаанаараа Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулах нь одоо цагт үүссэн асуудлыг бүрэн шийдэж чадахааргүй байгаа учраас шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирж батлах шаардлагатай гэж үзэж хэлэлцэхийг дэмжсэнгүй.

-Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2020 оны 09 дүгээр  дүгнэлтийг хэлэлцэв.

 УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН  БҮЛЭГ

 

Санал болгох

ҮАГ: Оюу толгой зэрэг ХХК Шилэн дансны хууль зөрчиж байна

Шилэн дансанд нийт 37 төрлийн мэдээлэл тавигддаг. Үүнээс 8 төрлийн мэдээлэл нь жилд 1 удаа, гурван төрлийн мэдээллийг хагас жил тутам, 11 төрлийн мэдээлэл нь улирал, сар тутам тавигддаг байна. Харин 7 хоног тутам байршуулах ёстой 9 төрлийн мэдээлэл байдаг байна. Шилэн дансанд бүртгэлтэй 7944 байгууллага, хуулийн этгээд байдаг ба 5811 нь төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгаа. Үндэсний аудитын газрынхан нийцлийн шалгалтад 6463-ыг нь хамруулсан байна.

5 сарын өмнө
Шилэн данс: Гахай зүүсэн Засаг дарга нар

Манай улс 2014 оны долдугаар сард Шилэн дансны тухай хуулийг баталж, 2015 оноос эхэлж мөрдсөн. Энэ бол төсвийн хөрөнгийг үр ашигтай, ил тод, нээлттэй байдлаар зарцуулж, түүнд нь иргэд хяналт тавихад чиглэсэн хууль. Авлига, сонирхлын зөрчил, албан тушаалын хэргээс сэргийлсэн ч хууль. Ингээд жилийн дараагаас буюу 2016 оноос өнгөрсөн он хүртэл аймгууд Шилэн дансаа хэрхэн хөтөлснийг аудитынхан шалгажээ.

5 сарын өмнө
Шилэн данс: Хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй аймгуудын ИТХ

Тайланд нийтлэг байгаа зүйл бол албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал. Эрх хэмжээгээ тултал ашигладаг хэрнээ хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг төрийн байгууллага, албан тушаалтнууд биелүүлдэггүй өнөөгийн төрх ч тайланд тэр чигээрээ буужээ.

5 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэр Италиас 141 саяар тансаг зэрэглэлийн тавилга худалдан авчээ

Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээс харвал 2019 онд 327.5 сая төгрөгөөр тавилга худалдан авчээ.

5 сарын өмнө