Улаанбаатар-Дарханы замыг түр хугацаагаар нээлээ

2020 оны 11 сарын 62020-11-06
Улаанбаатар-Дарханы замыг түр хугацаагаар нээлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын тушаалаар авто замын барилга, засварын ажил түр зогсож байгаатай холбогдуулан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны авто замын барилга, засварын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээх болов.

Уг тушаалаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгуй байдал, зохион байгуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлэхийг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, дээрх чиглэлийн авто замаар зорчих улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, зохион байгуулах, олон нийтэд сурталчлах арга хэмжээ авч ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т даалгасан байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Санал болгох

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 0 зогсолт хийн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

24 цагийн хугацаатай хөл хорио тогтоон, сумаас гарах орох хөдөлгөөн болон сум доторх автомашин болон иргэдийн хөл хөдөлгөөнийг хатуу хязгаарлав.

21 цагийн өмнө
Монгол орны хамгийн нам дор газар Хөх нуурын хотгор биш болжээ

Говь-Алтай аймгийн Номингийн говийн Элс хотгор нь 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин д.т.д 560 м цэгээс даруй 34 м-ээр нам юм байна. 

1 өдрийн өмнө
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2500 ширхэг түргэвчилсэн оношлуур байна

Мөн 19 тусгаарлах байранд 172 ор, тусгаарлан ажиглах байр 37, сумдад 65 өрөө, 176 ор бэлэн байгаа юм. 

1 өдрийн өмнө
Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын наймд нь шинж тэмдэг илрээгүй

Дорноговь аймагт онош баталгаажсан тохиолдлуудын 9 иргэнд нь хамар битүүрэх, халуурах, амт, үнэр мэдрэхгүй байх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Харин 8 иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. 

1 өдрийн өмнө