Шүүхийн шийдвэрийг үл ойшоосон НЭМГ-ын даргыг цагдаагийнхан шалгаж эхэлжээ

2020 оны 11 сарын 62020-11-06
Шүүхийн шийдвэрийг үл ойшоосон НЭМГ-ын даргыг цагдаагийнхан шалгаж эхэлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын даргыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, тус шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үл ойшоож байгаа учраас НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдорж тогтоол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, хяналт тавих харьяаллыг нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт тогтоож өгсөн байна.

Үүний дагуу Эрүүгийн хуулийн 21.7-1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэдгийг хууль сахиулах байгууллагын олон эх сурвалж баталлаа.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар тушаал гаргаж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг ажлаас нь чөлөөлсөн аж. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ө.Батжаргал хандан, НЭМГ-ын даргын 2019 оны долдугаар сарын 10-ны Б/34 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

НЭМГ-ын дарга шүүхийн уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсан тул Ө.Батжаргал албадан гүйцэтгүүлэхээр хандсаны дагуу НШШГГ-аас энэ оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Гэвч НШШГГ-ынханд “Хуулийн зөвлөхтэйгөө ярьж байгаад шийдвэр гаргана” хэмээн аргацаасаар шүүхийн шийдвэрийг үл ойшоож байгаа учраас Ө.Батжаргал цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргав. Түүгээр ч зогсохгүй Төрийн албаны зөвлөлөөс НЭМГ-ын даргад хандан Шүүхийн тухай хуулийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэх заалтыг сануулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага хүргүүлжээ. Түүндээ нэмж Төрийн албаны тухай хуулийн 76.4-т заасан “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэдгийг ч мэдэгдсэн байна.

Гэвч НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар шүүхийн шийдвэрийг үл ойшоож, дүр эсгэн биелүүлж байгаа учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээх нь үндэслэлтэй гэж НПГ-аас үзжээ. НЭМГ дарга 2019 оны долдугаар сарын 10-нд Б/34 тоот тушаал гаргахдаа Ө.Батжаргалыг хөдөлмөрийг гэрээгээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн аж. Тэгвэл НЭМГ-ын харьяа Түргэн тусламжийн төвийн удирдлага болох Т.Пүрэвдаш, С.Ариунболд, Ц.Орхонсүрэн нар 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин хөрөнгө завшсан хэрэгт холбогдоод байхад НЭМГ-ын дарга нь хариуцлага тооцоогүй өдий хүрч байна.

Эх сурвалж: Unuudur.mn

Санал болгох

Хонгил нурах уу: Цагдаагийн дөрвөн ч дарга МАН-д элслээ

Араа санаж, алсаа бодож цагдаа нар гэмт хэрэгтэй хэрэгтэй ажилладаг, дарга нар нь дэвших, дэвжихээ бодоод улстөрчидтэй сүжирдэг болчихвол цагдаагийн цагаан шонхор хараах байлгүй дээ. Ийм учраас наанадаж цагдаа, цэрэгт байсан, прокурор, шүүхэд байсан хүмүүсийг улс төрийн албан тушаалд томилохыг хориглох шаардлагатай. Тэгэхгүйгээр хуулийнхан улстөрждөг, улстөрчидтэй сүжирдэг, чиглэл авдаг гэх яриа багасахгүйгээр үл барам өнөө цагт хамгийн их ярьдаг “Шударга бусын хонгил” гээч нурахгүй.

2 сарын өмнө
Шинэ Засгийн газарт Ерөнхийлөгчийн өгсөн даалгавар

Намрын чуулганы төгсгөлд Засгийн газраа чирч огцорсон У.Хүрэлсүхийн шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн улстөр албан ёсоор эхэлснийг бидэнд сануулав. УИХ-ын индрээс “Олон нийтийн бухимдлыг улс төрийн үйл ажиллагаанд ашиглаж, санхүүжүүлсэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж МАН-ын даргын хувьд үзэж байна” гэв. Бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх окопноосоо ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох Эх орончдын баяраас наана гарч ирэхгүй нь тодорхой болов. Ардын хувьсгалын 100 жилийн ойн нээлт, гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулган дээр У.Хүрэлсүхийн юу хэлэх нь сонин байна.

3 сарын өмнө
Ц.Насанбат: Хөөн хэлэлцэх хугацааг нь сэргээж шүүхээр шийдүүлсэн хэрэг байхгүй

Өмнөх парламентын үед 2017 онд Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Ш.Раднаасэд гишүүн санал гаргаж, Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Дээд шүүхийн шүүгчээр томъёолол хэлүүлэн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулиар өөрчлөх эхлэлийг тавьсан. Ингэснээр авлига, албан тушаалын олон гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацааны цоорхойгоор хүчингүй болох үр тарив.

3 сарын өмнө
Нисдэггүй бор морь буюу Хэвлэлийн эрх чөлөөний хууль

ҮАБЗ-ийн гурван гишүүний хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх тухай үгс улиг болжээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл яав аа. Өнөө УИХ, Засгийн газар нь нисдэг бор морийг нь ид гээд явуулсан юм уу, нисдэггүй бор морийг нь идээд ир гэсэн юм уу.

4 сарын өмнө