Өнөөдөр БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа

1
2020 оны 11 сарын 122020-11-12
Өнөөдөр БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа

 

Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр (2020.11.12) зохион байгууллаа. 

Эдгээр иргэд нь шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан (5), визийн хугацаа хэтрүүлсэн (3), оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн (7), эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн (6), ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан (12) зэрэг зөрчил гаргасны улмаас албадан гаргагдаж байна. Тухайлбал, Визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 15-16  жил хууль бусаар амьдарсан 2 иргэн байсан бөгөөд тухайн иргэдийг хяналт шалгалтаар илрүүлж, ийнхүү албадан гаргаж байна.

Дээрх иргэдэд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 12 сая 440 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоолоо.

http://mn.immigration.gov.mn/blog/post/ndr-bnhau-yn-33-irgenijg-albadan-gargalaa

Санал болгох

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 0 зогсолт хийн, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

24 цагийн хугацаатай хөл хорио тогтоон, сумаас гарах орох хөдөлгөөн болон сум доторх автомашин болон иргэдийн хөл хөдөлгөөнийг хатуу хязгаарлав.

21 цагийн өмнө
Монгол орны хамгийн нам дор газар Хөх нуурын хотгор биш болжээ

Говь-Алтай аймгийн Номингийн говийн Элс хотгор нь 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин д.т.д 560 м цэгээс даруй 34 м-ээр нам юм байна. 

21 цагийн өмнө
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2500 ширхэг түргэвчилсэн оношлуур байна

Мөн 19 тусгаарлах байранд 172 ор, тусгаарлан ажиглах байр 37, сумдад 65 өрөө, 176 ор бэлэн байгаа юм. 

1 өдрийн өмнө
Дорноговь аймагт батлагдсан тохиолдлын наймд нь шинж тэмдэг илрээгүй

Дорноговь аймагт онош баталгаажсан тохиолдлуудын 9 иргэнд нь хамар битүүрэх, халуурах, амт, үнэр мэдрэхгүй байх, хоолой сэрвэгнэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Харин 8 иргэнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. 

1 өдрийн өмнө