Монголд 800 хятад авчирч гэмт бүлэг байгуулсан гэх хэргийг прокурорт буцаалаа

2020 оны 11 сарын 112020-11-11
Монголд 800 хятад авчирч гэмт бүлэг байгуулсан гэх хэргийг прокурорт буцаалаа

Монгол Улсын нийслэлд хятадын 800-аад иргэнийг зочид буудлуудад байрлуулж, өндөр үзүүлэлттэй компьютер, гар утсаар ханган хөрөнгийн зах зээлд нөлөөлсөн гэх үйлдлийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 30-нд тагнуул, цагдаагийнхан илрүүлсэн.

Тэднийг урьж авчирсан хүмүүс, зөвшөөрөл өгсөн төрийн албан тушаалтнууд, орон байраар хангаж байсан хүмүүст холбогдох асуудлыг хуулийнхан шалгаж байгаа байх. Энэ хэрэгт гүйцэтгэх ажил явуулсан тул хэргийг нууцад хамааруулсан төдийгүй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ч албаныхан хууль тогтоогчдод мэдээлэл өгөхөөс татгалзаж ирсэн.

Тэгвэл дээрх хэргийг зөвхөн хятадуудад холбогдол хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорт буцаалаа. Шүүхийн албан мэдээнд энэ талаар "нотловол зохих зүйлийг нотлоогүй гэсэн шалтгаанаар" гэж бичжээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 17.3 /залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Нарсу /Narisu/, Хуан Шин Бин /Huang Shibin/, Лиан Жү Фөн /Liang Ju Feng/ нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч,

Гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутад товлон хуралдаж хэргийн талаар нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болно" гэжээ.

Санал болгох

Хөл хорио гатлуулах хуурамч бичиг баримт зарж залилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас бүх нийтийн бэлэн байдал заралсан энэ өдрүүдэд цахим орчинд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг шалган ажиллаж байна.

10 цагийн өмнө
Хошууч генерал Б.Хурц нарыг батлан даалтад гаргажээ

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

10 цагийн өмнө
Монголд 800 хятад авчирч гэмт бүлэг байгуулсан гэх хэргийг прокурорт буцаалаа

Тэднийг урьж авчирсан хүмүүс, зөвшөөрөл өгсөн төрийн албан тушаалтнууд, орон байраар хангаж байсан хүмүүст холбогдох асуудлыг хуулийнхан шалгаж байгаа байх. Энэ хэрэгт гүйцэтгэх ажил явуулсан тул хэргийг нууцад хамааруулсан төдийгүй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ч албаныхан хууль тогтоогчдод мэдээлэл өгөхөөс татгалзаж ирсэн.

13 өдрийн өмнө
Генерал Б.Хурц нарын гомдлыг хоёр дахь өдрөө хэлэлцэж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар болон бусад этгээдээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг зодуулж, дарамтлуулан хэрэг хүлээлгэсэн гэх  хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, О.Бямбажав, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын гомдлыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр дахь өдрөө хэлэлцэж байна.

1 сарын өмнө