Хоёр их наяд төгрөгийн санхүүжилттэй, зургаан хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

2021 оны 2 сарын 172021-02-17
Хоёр их наяд төгрөгийн санхүүжилттэй, зургаан хувийн хүүтэй ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэг болгосны дагуу Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар уулзаж Засгийн газраас танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцлээ. 

Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж 3 их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. 

Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн 6%-ийн зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг хангаж хэрэгжүүлэх, мөн 1 их наяд төгрөгийн барилгын салбарыг дэмжих чиглэлээр Залуус хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Санал болгох

Нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олголоо

Монголбанк урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу энэ сарын 22-нд ХААН, Худалдаа хөгжлийн, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн, Богд, Капитрон, Кредит банканд нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов. Энэ нь Мөнгөний бодлогын хорооноос энэ оны нэгдүгээр улиралд 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохыг шийдвэрлэсний дагуу зохион байгуулсан арилжаа юм. 

7 өдрийн өмнө
Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ

Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 13.4 (8,3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

8 өдрийн өмнө
"Рио Тинто" 9 тэрбум ам.долларын ногдол ашгаа хуваарилна

Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч "Рио Тинто" компани 9 тэрбум америк долларын ногдол ашгаа хувьцаа эзэмшигч нартаа хуваарилахаа мэдэгдлээ.

13 өдрийн өмнө