Д.Батгэрэл UFC-261 тэмцээнд Америкийн тулаанч Кевин Нативидадтай тулалдана

2021 оны 2 сарын 162021-02-16
Д.Батгэрэл UFC-261 тэмцээнд Америкийн тулаанч Кевин Нативидадтай тулалдана

UFC-д тулалдаж буй Монгол Улсын анхны тамирчин Д.Батгэрэл 4-р сарын 24-нд болох UFC-261 тэмцээнд Америкийн тулаанч Кевин Нативидадтай тулалдахаар болжээ.

Түүний өрсөлдөгчийн тухайд Кевин Нативидад 27 настай бөгөөд өмнө LFA холбоонд тулалддаг байсан юм. Тэрээр UFC холбооны анхны тулаанаа Майлс Жонсын эсрэг хийж ялагдсан бол энэ удаа Д.Батгэрэлтэй тулалдахаар болж байна.

82063706_587866942125670_3784786626842359723_o.jpg

Харин манай тулаанч Д.Батгэрэл 31 настай бөгөөд 2020 оны 10 дугаар сард Кайлер Филипстэй тулалдах байсан ч Монгол Улсын хил хаалттай байснаас уг тулаан цуцлагдсан юм. Үүнээс өмнө UFC-248 тэмцээнд Аргентин улсын тулаанч Гидо Канеттиг хүнд цохилтоор ялаад байсан билээ.

Санал болгох

Олон улсын сагсан бөмбөгийн холбоог төлөөлөх анхны монгол залуу

Тус тэмцээний FIBA-гийн төлөөлөгчөөр Самбуугийн Төгсжаргалыг  FIBA Asia-гийн гүйцэтгэх захирал Хагоп Хайжириан сонгон томилжээ.

4 цагийн өмнө
Монголын хоёр боксчин хүрэл медалийн болзол хангалаа

Тодруулбал эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Э.Сүхбат Испанийн тамирчин Хуан Морено Пантахог 5:0-ээр илүүрхэн ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд 17 боксчин өрсөлдөхөд А.Хулан Казахстаны тамирчин Гульнара Турапбаг 5:0-ээр ялсанаар финалд шалгаран үлдлээ.

1 өдрийн өмнө
Эмэгтэй тамирчид түүхэнд анх удаа Ази тивдээ багийн дүнгээр тэргүүллээ

Казахстаны Алматы хотод Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улс багаараа түүхэнд анх удаа тэргүүлж "Алтан цом" хүртлээ.

4 өдрийн өмнө
Э.Цэвэгмэд хүрэл медалийн болзол хангалаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” цогцолборт үргэлжилж байна. 

5 өдрийн өмнө