“Пентхаус” СОАУСК-ны дараагийн бүлгийг үзэгчид хэдийн сэтгэл догдлон хүлээж байна. Тиймээс Солонгосын SBS телевиз дараагийн бүлгийг энэ сарын 19-нөөс буюу маргаашаас аргахаа зарлаад буй. "Эхнэрийн урхи" киног хэд дахин давсан энэ кино дэлхий даяар шуугиулаад байгаа.
Үүнээс гадна нийт 12 ангитай байх юм. Энэ удаад Баасан, Бямба гарагуудад солонгост 22:00 цагаас гарна. Кино дахиад цааш 3 бүлэгтэйгээр үргэлжилнэ гэсэн таамаг бий. Гэсэн хэдий ч 3-р улирлын талаар одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
Эхний бүлэгт бүсгүй өөрт байгаа бүхнээ эрсдэлд оруулан байж, Ганнам дахь тансаг зэрэглэлийн байранд орох зорилгынхоо дагуу хөдөлнө. Зорилгодоо хүрэхэд алхам ойртох тусам тэрээр өөрийгөө мангас болон хувирч байгаа мэдрэх болно. Эрх мэдэл, албан тушаал, мөнгө хүнийг хэрхэн өөрчилдөг тухай харуулна.